Элон Маск Твиттер дээрх “бот”-уудын тоогоор хувь тооцож, худалдан авах үнээ бууруулах хүсэлтэй байна
2022, 5 сарын 23. 17:590

Бямба гарагт тэрбумтан Элон Маск Твиттерийг худалдан авахдаа платформ дээрх “бот”-уудын тоогоор хувь тооцож, худалдан авах үнээ бууруулах хүсэлтэй байгаагаа уламжилжээ.

Тодруулбал, Твиттер дээр Иан Майлз Чонг гэх нэгэн “инфлүүнсэр” “Хэрэв Твиттер дээрх нийт хэрэглэгчийн 25 хувь нь “бот” юм бол тус платформыг худалдан авах үнэ 25 хувиар буурах учиртай” хэмээн жиргэсэн байна. Харин ноён Маск түүний жиргээнд хариулахдаа, “Туйлын зөв” хэмээжээ.

Үйл явдлын хүрээнд Элон Маск өөр нэгэн жиргээ нийтэлсэн нь, “Би хувьдаа Твиттерийн зүгээс өдөр тутмын хэрэглэгчдийнх нь тоо буурна гэж айхдаа спам буюу хуурамч хаягуудтай тэмцэхгүй байна гэж санаа зовниж байна”, “Тэд одоо ч нийт хэрэглэгчийн 5 хувь нь л бот гэдэг тооцоог юунд үндэслэн гаргаж ирснээ тайлбарлаагүй байгаа. Үнэхээр сэжигтэй” гэж жиргэсэн байна.


Эх сурвалж: Fox Business

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35