Tapatrip.com Монгол улсын анхны Online Travel Agency боллоо
2023, 8 сарын 7. 9:370

Нислэгийн салбарт тийз захиалгын суудлын програм хангамж нийлүүлэгч Amadeus, Sabre, TravelPort гэсэн 3 том тоглогч байдаг. Эдгээр нь олон улсын байгууллагууд ба Монгол Улсад төлөөлөгчийн газартай бөгөөд түүгээрээ дамжуулан иргэдийн саадгүй нисэх тийз, тийзтэй холбоотой асуудалд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлдэг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 5 авиа компани үйл ажиллагаа явуулж байгаагийн дотор МИАТ ТӨХК, ХҮННҮ ЭЙР ХХК -ууд нь Amadeus компанийн програмыг дагнан ашиглаж, тийзийн борлуулалтыг хийж байна.

Amadeus нь 2023 оны 07 дугаар сарын 25 -ны байдлаар 30 тэрбум долларын үнэлгээтэй, нэгж хувьцаа нь 67.28 еврогийн үнэ цэнтэй, дэлхийн зах зээлийн 40-өөс дээш хувийг дангаараа бүрдүүлэгч /Q1 2023/ 30 жилийн түүхтэй аварга компани юм.

Тус Amadeus байгууллага нь Тапатрип ХХК /Tapatrip.com/ -тай сүүлийн 2 гаруй жилийн хугацаанд тусгайлан хамтран ажиллаж байна. Tapatrip.com нь олон улсын аяллын нэгдсэн үйлчилгээг Монгол Улсад нутагшуулан нэвтрүүлэх ажлыг 2021 оноос эхлэн хийж байна. Дотоодын зах зээлд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг туршиж улмаар олон улсын зах зээлд ялгарах өөрийн онцлогийг бүтээхээр ажиллаж буй залуучуудын нэгдэл юм. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Монголын аялал, жуулчлалын салбарт бүрэн утгаараа ажиллах аяллын нэгдсэн үйлчилгээ бий болж, OTA батламжийг өнөөдөр гардууллаа.

OTA нь Online Travel Agency үгийн товчлол бөгөөд гадаадын улс орнуудад утсаар, салбараар нислэгийн захиалга хийхээс илүүтэй онлайнаар бүх асуудлаа шийддэг учраас бий болсон нэр томьёо, технологид суурилсан бизнесийн нэг төрөл байдаг.

Tapatrip.com Монгол улсын анхны бөгөөд цорын ганц ОТА болохыг дотоод, гадаадын олон байгууллагууд ээлж дараалан ийнхүү баталсаар байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35