Marks & Spencer 17 жилийн дараа Оросын зах зээлийг орхилоо
2022, 5 сарын 25. 17:451

Их Британийн жижиглэн худалдааны Marks & Spencer компани Украины дайнаас үүдэн 17 жилийн дараа Оросын зах зээлийг орхих болжээ.

Тэдний зүгээс өнгөрөгч гуравдугаар сард ОХУ руу бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоосон гэдгээ мэдэгдэж, франчайзын гэрээнээс үүдэн Оросын зах зээлийг бүрмөсөн орхиход бэрхшээлтэй байгаагаа тайлбарласан байна.

Улмаар лхагва гарагт BBC агентлагаас мэдээлснээр Marks & Spencer компани франчайзын гэрээ байгуулсан компанитайгаа хэлэлцээр хийх хүртэлээ ОХУ-ын нутаг дэвсгэр дээрх бүх дэлгүүрээ нээлттэй орхиж, үлдсэн үйл ажиллагаагаа бүрэн зогсоох болсон юм. Харин хэлэлцээр хийсний дараагаар тэд тус улсын зах зээлийг бүрэн орхих ажээ.

M&S компанийн хувьд ОХУ-ын зах зээлийг орхиогүйд олон улсын зүгээс ихээхэн шүүмжлэл хүртээд байсан юм. Тийнхүү тэд эцэст нь тус улсын зах зээлийг орхихоор шийдсэн ч энэхүү шийдвэрийнхээ уршгаар нийт 31 сая ам.долларын хохирол амсах тооцоо гарчээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.179.21.217
   /
2022, 5 сарын 26. 14:22

zara .mango ,benetton geed chanar muutai yumnuud zunduu brand geed hoshuuraad bgaa bolovch

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35