Samsung компани Galaxy Ring бүтээгдэхүүнээ танилцууллаа
2 сарын 28. 10:591

Өмнөд Солонгосын Samsung Electronics компани Испанид болж буй Дэлхийн гар утасны үзэсгэлэнгийн /MWC/ үеэр хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан Galaxy Ring ухаалаг төхөөрөмжийг танилцууллаа.

Тус компаниас мэдээлснээр, үзэсгэлэнгийн нээлтийн өдөр гурван өнгө, есөн хэмжээтэй цагираг хэлбэрийн дижитал эрүүл мэндийн төхөөрөмжийг компанийн асарт үзүүлсэн байна. Galaxy Ring нь унтаж байх үедээ зүүхэд эвтэйхэн бөгөөд бөгжний дотор талын гадаргуу нь хэрэглэгчийн эрүүл мэндийн нарийвчилсан мэдээллийг хэмжих ажээ. Гэхдээ шинэ бүтээгдэхүүнийг албан ёсоор танилцуулах хүртэл техникийн үзүүлэлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй аж. Түүнчлэн хуруундаа зүүдэг төхөөрөмжүүдийг нэвт харагддаг хайрцагт байрлуулсан тул хэрэглэж үзэх боломжгүй байжээ.

Өнгөрсөн сард Калифорнид болсон Galaxy S24 ухаалаг гар утсыг танилцуулах арга хэмжээний үеэр Samsung Electronics-ийн бөгж хэлбэрийн шинэ төхөөрөмжийн талаар цухас дурдсанаас сар орчмын дараа Galaxy Ring-ийг ийнхүү танилцууллаа. Galaxy Ring-ийг энэ оны сүүлчээр худалдаанд гаргах төлөвтэй байна.


Эх сурвалж: OANA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
13
0
4
9
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.55.188.40
   /
3 сарын 1. 0:14

Gar utas udahgui bogjshig helbertei bolhiin bn

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35