ОХУ Украины үр тариаг тээвэрлэсэн хөлөг онгоцнуудад хүмүүнлэгийн коридор гаргаж өгөхөөр болжээ
2022, 5 сарын 26. 0:080

ОХУ-ын зүгээс орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдэгдэхдээ Украины үр тариа ачсан хөлөг онгоцнуудыг далайд гаргах “хүмүүнлэгийн коридор” үүсгэхэд бэлэн байгаагаа цохон тэмдэглээд энэ талаар холбогдох улс орнуудтай зөвшилцөхөд мөн бэлэн байна гэжээ.

Риановости зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд Андрей Руденко мөн өдөр сэтгүүлчдэд хэлэхдээ, "Дэлхийн хүнсний асуудлыг шийдэхийн тулд Оросын экспорт, санхүүгийн гүйлгээнд тавьсан хориг арга хэмжээг цуцлах зэрэг цогц үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх ёстой” гээд дээрх мэдэгдлийг мөн хийсэн байна.

Гэвч Украинаас далайн тээврээр үр тариа тээвэрлэхэд украинчуудын боомтуудад байршуулсан тэсрэх бөмбөгүүдийг юуны түрүүнд аюулгүй болгох шаардлагатайг тэрээр мөн онцлов. "Оросын тал уг асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг зорьж буй хэн бугайтай ч яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна" гэж мөн цохон тэмдэглэжээ.

Украины өмнөд хэсгийн Мариуполь боомт хотод гацсан гадаадын хөлөг онгоцуудыг аюулгүй зорчиход туслах хүмүүнлэгийн коридор нээхээ ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам өмнөх өдөр нь мөн мэдэгдсэн юм. Интерфакс агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын армийн жанжин штабын харьяа "Үндэсний батлан ​​хамгаалах удирдлагын төв"-ийн командлагч Михаил Мизинцев мөн өдөр хэлэхдээ, "25-ны өдрийн өглөөний 8 цагаас эхлэн ойролцоогоор 185 км урттай, 3.2 км орчим өргөнтэй хүмүүнлэгийн коридор нээгдэнэ” хэмээн мэдэгджээ.

"Одоогоор 16 орны 70 хөлөг онгоц Херсон, Одесса зэрэг Украины зургаан боомтод гацаанд ороод байгаа ба Оросын арми өдөр бүр өглөөний 8-19 цагийн хооронд Хар тэнгисийн эрэгт хүмүүнлэгийн коридорыг нээх болно” хэмээн командлагч Мизинцев хэлэв. "Орос улс Хар тэнгис болон Азовын тэнгист хувийн хөлөг онгоцнуудыг аюулгүй зорчиход шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгаа” хэмээн тэрээр дурдсан байна. Гэсэн хэдий ч Орос, Украины сөргөлдөөн Азовын тэнгист төдийгүй Хар тэнгист үргэлжилж байгаа энэ үед хувийн хөлөг онгоцнууд аюулгүй зорчиж чадах эсэх нь тун бүрхэг байгаа юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35