Nike компани Орос дахь хамгийн том франчайз эзэмшигчтэйгээ гэрээгээ сунгахгүй гэжээ
2022, 5 сарын 26. 1:243

Америкийн спорт хувцас үйлдвэрлэгч Nike компани ОХУ-ын хамгийн том франчайз компанитайгаа гэрээгээ сунгахгүй байхаар шийдсэн тухай Оросын Бедомости бизнесийн сэтгүүлээс иш татан Ройтерс агентлаг орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдээлэв.

Тус мэдээнд дурдаснаар ОХУ-д цахилгаан бараа, спортын хувцас борлуулдаг Inventive Retail группын тэргүүн Тихон Смиков өөрийн ажилтнууддаа хандан бичсэн зурвастаа Nike компани Орост бүтээгдэхүүн нийлүүлэхээ больсон хэмээн мэдэгджээ.

"Nike брэндийн нэр дор үйл ажиллагаа явуулдаг бүх дэлгүүрийг хаахаас өөр сонголтгүй боллоо" хэмээн Смиков цохон тэмдэглэсэн байна.

Мөн тэрбээр Nike компани болон Inventive Retail групп нь анх 2012 онд гар нийлэн ажиллаж эхэлснээс хойш 10 жилийн дараа “хамтын бизнесээ үргэлжлүүлэх аргагүйд хүрлээ” гээд ОХУ-ын Украинд халдан түрэмгийлсэн тухай дурджээ.

Inventive Retail групп нь орон нутагт Up and Run гэх өөрийн охин компаниараа дамжуулан Nike брэндийн борлуулалтыг хийж ирсэн бөгөөд нийт 37 дэлгүүр байдгаас өдгөө цахим орчинд 28 дэлгүүр нь үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байгаа юм.

ОХУ-ын Оюуны өмчийн газрын мэдээлснээр Up and Run компаниар тогтохгүй A3 Sports, Yar зэрэг бусад франчайз эзэмшигчидтэй байгуулсан Nike компанийн гэрээ 26-ны өдөр дуусгавар болох гэнэ.

Nike өнгөрөгч 3-р сарын эхээр ОХУ-ын Украинд өдүүлсэн дайнтай холбогдуулан тус улс дахь бүх дэлгүүрээ тодорхойгүй хугацаагаар хаахаа зарласан ба цаашид тус брэндийн борлуулалтыг хариуцан ажиллах аж ахуй нэгжүүд нь Nike-ийн төв оффистой огт хамааралгүй бизнесийн түншүүдээр дамжих болно хэмээн тайлбарлаж байсан юм.

Сүүлийн өдрүүдэд барууны томоохон компаниуд Оросын зах зээлийг ар араасаа бүрмөсөн орхиж буйгаа зарласаар байна. Тодруулбал хэдхэн хоногийн өмнө McDonald's болон Starbucks компаниуд татан буугдаж байгаагаа зарласан бол ExxonMobil, Shell, British American Tobacco, Renault зэрэг компаниуд ч тус улсыг орхихоор шийдсэн юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
3
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Багаа
202.126.90.112
   /
2022, 5 сарын 27. 20:54

Европ Оху 2 тус тусдаа амьдарсан н дээр хэн хэндээ санаа амр. Оросууд Монголд ирж шопинг хидэг болчуул сайн л бн ккккк

Сайхан
202.126.88.221
   /
2022, 5 сарын 26. 8:39

Одоо дахин Оросын чанартай амьд хүнд хоргүй , эдэлгээ урттай өөрийн гэсэн үйлдвэрлэлээ хөгжүүлнэ ура . Сансар , усан доор эзэгнэж чадсан юм чинь хуурай газар дээр юу байхав .

Отгооо
121.128.31.227
   /
2022, 5 сарын 26. 7:46

Бизнэсс хийхэд хэцүү бгаа лдаа.орзууд нь шахалт үзүүлж дарамтлах нь мэдээж. Бараа таваараа татаж авахад ч татвар хэцүүдсэн байж таараа .

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35