“Осстем Монгол” ХХК болон Дархан-Уул аймгийн “Харзтай” эмнэлэг хамтран шүдний үзлэг эмчилгээ зохион байгууллаа
8 сарын 18. 15:270

“Осстем Монгол” ХХК болон Дархан-Уул аймгийн “Харзтай” эмнэлгийн ерөнхий эмч Ц.Дэмидвандан тэргүүтэй найман хүний бүрэлдэхүүн хамтран Баянхонгор аймгийн Баянлиг сумын иргэдийг хамруулсан шүдний үзлэг эмчилгээ амжилттай зохион байгууллаа.

“Харзтай” эмнэлэг тус сумын Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй 2020 онд байгуулсан гурван талт гэрээний дагуу 2023 оны эхний хагас жилийн ээлжит, 5 дахь удаагийн үзлэг эмчилгээг зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн үйл ажиллагаанд “Осстем Монгол” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд, эмчилгээнд хамрагдсан нийт иргэдэд ам арчилгааны бүтээгдэхүүн бэлэглэж хамтран оролцлоо. 6/24-6/28-ны өдрийн хооронд 5 өдрийн турш давхардсан тоогоор нийт 312 иргэдэд нүүр амны урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ хийж зөвлөгөө өглөө.

Энэ үеэр “Осстем Монгол” ХХК-ны гүйцэтгэх захирал Бэ Хёнг Квон “Алслагдсан сумдын иргэдийг жил бүр зорьж очин шүдний үзлэг эмчилгээ зохион байгуулж хүн амын эрүүл мэндэд бодит хувь нэмэр оруулж буй “Харзтай” эмнэлгийн ерөнхий эмч Ц.Дэмидвандан болон тус эмнэлгийн хамт олонд талархсанаа илэрхийлэхийн хажуугаар хамтран ажиллаж байгаадаа баяртай байна” гэдгээ илэрхийллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2023/12/05: Тойм мэдээ
02023-12-6 10:24
Alaska Airlines компани Hawaiian Airlines-ийг 1.9 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болжээ
02023-12-6 7:19
Meta-гийн хувьцаа эрчимтэй өсөж буй энэ үед Марк Зукерберг их хэмжээний хувьцаагаа борлуулжээ
02023-12-6 7:13
Балба улс ОХУ-аас өөрийн улсынх нь иргэншилтэй хүмүүсийг ажиллагаанд дайчлахгүй байхыг хүсжээ
2023-12-5 21:47
Израилийн арми Газын зурвасын өмнөд хэсэг дэх гол хот руу довтлох ажиллагаагаа эхэлжээ
2023-12-5 20:46
Судалгаагаар Z үеийнхний 63 хувь нь ажлын байран дээрээ сайн найзтай байдаг гэсэн дүн гарчээ
2023-12-5 19:25
Spotify зардлаа танах үүднээс 1,500 ажилтнаа орон тооны цомхотголд оруулах болжээ
02023-12-5 15:55
Биткоины ханш өнгөрөгч оны дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа 41,500 ам.долларыг давлаа
2023-12-5 13:13
2023/12/04: Тойм мэдээ
02023-12-5 10:54
Дэлхийн эдийн засагт Хятад улсын эзлэх хувь сүүлийн 28 жилийн хугацаанд анх удаа буурчээ
2023-12-5 7:46