Ажлын байран дахь сэтгэл гутрал гэж юу вэ?
2022, 5 сарын 30. 10:000

Ажлын орчинд сэтгэл гутрал янз янзаар илрэх нь бий. Магадгүй та ажилдаа төвлөрч чадахгүй эсвэл унтаж чадахгүйгээс болж хэт их ядаргаанд орсон, байнга л уйлмаар санагдаж, сандарч, танд бүх зүйл хэтэрхий хурдан болоод байгаа мэт санагдаж болно. Энэ мэт мэдрэмж дан ганц таны сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй нийгмийн амьдрал, хөдөлмөрийн бүтээмжид шууд нөлөө үзүүлдэг. Судалгаагаар АНУ-д хөдөлмөр эрхлэгч нарын ажил таслах шалтгааны 62 хувийг сэтгэлзүйн эмгэг эзэлдэг юм. Тэгвэл ажлын байран дахь сэтгэл гутралаа хэрхэн даван туулах вэ?

Сэтгэл зүйчид хандах

Сэтгэл зүйч болон сэтгэл засалч нар бол энэ асуудлын хүрээнд мэргэшсэн хүмүүс. Тэд танд тохирох эмийг бичиж өгч, хэр давтамжтай ярилцах хэрэгтэй болохыг танд зөвлөнө. Тиймээс сэтгэл зүйчид хандахаас зоволгүй эртхэн тусламж авах нь таны асуудлыг хүндрэхээс сэргийлэх юм. Эсвэл танай байгууллагад сэтгэл зүйч ажилладаг бол та түүнд хандаж, зөвлөгөө авч болно. Байгууллагын сэтгэл зүйчид бол нууцын гэрээтэй ажилладаг хүмүүс тул таны асуудал зөвхөн та хоёрын л дунд үлдэх юм.

Удирдах албан тушаалтан эсвэл хүний нөөцийн мэргэжилтэнтэйгээ ярилцах

Сэтгэл гутрал гэдэг тун нийтлэг сэтгэл зүйн эмгэг ч үүний тухай ярьдаг хүн ховор. Нэн ялангуяа дарга, удирдах албан тушаалтандаа сэтгэлзүйн байр байдлаа хүүрнээд суудаг хүн бараг л үгүй гэлтэй. Гэвч сэтгэлзүйн асуудлаа та л өгүүлэхгүй болбоос хөдөлмөрийн бүтээмж тань яагаад эрс муудсан болохыг удирдлага тань тааж мэдэхгүй шүү дээ. Шаардлагатай гэж үзвэл амралтаа авч, сэтгэл заслын эмчилгээ хийлгэж ч болно.

Нөгөөтээгүүр та ажлаасаа болж сэтгэл гутралд орсон байж болох шүү дээ. Тийм бол удирдлагадаа хэлж, дааж авсан ажил маань миний сэтгэлзүйн эрүүл мэндэд нөлөөлж байгаа тул намайг өөр ажилд хуваарилж өгнө үү хэмээн хүсэж болно. Эсвэл ажиллаж буй төсөлдөө хүн хүч нэмж, ажлын тань ачааллыг хувааж өгөхийг хүсэж ч болно.

Сэтгэл гутралыг даван туулах аргуудыг олох

Сэтгэл гутрал хүн бүрд ижил шинж тэмдэгтэй илрэхгүй шиг, сэтгэл гутралыг даван туулах арга зам хүн бүрд өөрөөр үйлчилж болно. Тиймээс танд яг ямар аргууд үйлчилж, ямар арга хэмжээ авсан хойно та сэтгэл гутралаас түр ч болов ангижирч байгаагаа олж мэдэх хэрэгтэй. Ажлын бус цагаар гадуур алхаж, хэрэгтэй гэж үзвэл уйлж, найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ холбогдож, эсвэл юу ч хийхгүй ганцаараа байгаад үзээрэй.

Долоо хоногийн төлөвлөгөө гаргаж, түүнийгээ мөрдөх гэж хичээж ч болно. Учир нь сэтгэл гутрал, сэтгэл зовнил, стресс зэрэг сэтгэцийн эмгэгт өртсөн үед өдөр тутмын энгийн зүйлсийг хийхэд ч бэрх санагдах нь бий. Тиймээс төлөвлөгөө танд тусална.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
0
1
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35