Ажилтнуудын аз жаргалын индекс сүүлийн гурван жилийн доод хэмжээнд хүрчээ
2023, 9 сарын 1. 15:080

BambooHR хүний нөөцийн платформоос саяхан ажилтнуудын аз жаргалын индексийг тогтоожээ. Улмаар ажилтнуудын аз жаргалын индекс сүүлийн гурван жилийн хугацаан дахь доод хэмжээнд хүрсэн үзүүлэлттэй гарсан байна.

Ажилтнууд аз жаргалтай байснаар хүн хоорондын харилцаа эерэг, ёс суртахууны доголдолгүй, үр бүтээмж өндөр байдаг. Тиймээс ч ажилтнуудын аз жаргалын индекс гэдэг бизнес эрхлэгч нарын зайлшгүй анхаарах сэдвүүдийн нэгт багтдаг юм.

Тоон үзүүлэлтүүдтэй танилцвал, индексийг тогтоохын тулд BambooHR платформ eNPS буюу ажилтнуудын сэтгэл ханамж, үнэнч байдлыг тодорхойлдог үнэлгээг чухалчилж үзсэн байна. Уг үнэлгээг тодорхойлохдоо тэд 1,600 гаруй компанийн ажилтнуудын сэтгэл ханамж, үнэнч байдлыг судалдаг юм. Тийнхүү ажилтнуудын eNPS үнэлгээг авч үзэхэд 2020 оны зургаадугаар сараас хойш тус үзүүлэлт нийт 16 хувиар буурсан байна.

Улмаар аль салбарын ажилтнуудын сэтгэл ханамж хамгийн сул байгааг тодруулахад, боловсрол, технологи, эрүүл мэндийн салбар тэргүүлжээ.

Тэгвэл ажилтнуудын аз жаргалын индекс унах болсон гол шалтгаан юу байв? Энэ тийм ч хэцүү асуулт биш. Учир нь цар тахлын аюул хэдийн намжсан энэ үед компаниуд ажилтнуудаа оффисоос ажиллахыг шаардах болсон бөгөөд нэгэнт гэрээсээ эсхүл зайнаас ажиллаад дадсан хүмүүст энэ шаардлага хэтэрхий уламжлалт санагдаж байгаа юм. Мөн инфляцын өсөлтөөс үүдэн ажилтнуудын амьжиргааны өртөг эрчимтэй нэмэгдэж байгаа нь тэдний сэтгэл ханамжид шууд нөлөөлж буй.

Мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар, “Эдийн засгийн ийм гэнэтийн нөхцөлд стресс ихээр үүсэж байгаа нь тодорхой. Энэ мэт асуудалтай үед удирдлагууд илүү идэвхтэй, дасан зохицох чадвар өндөртэй, мэдээлэл сайтай байх шаардлагатай. Хэтэрхий хурдацтай хувьсаж буй энэ дэлхийд бизнесийн байгууллагууд ажилтнуудаа илүү бодитоор анхаарах учиртай” гэнэ.

Мөн ажилтнуудын аз жаргалтай байдал нь хүмүүсийн хамтын ажиллагаа, сэтгэл ханамж, үр бүтээмжтэй уялдаж байдаг тул ажилтнууд аз жаргалгүй байваас дэлхийн эдийн засагт ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм. Судалгаагаар ажилтнуудын аз жаргалын индекс энэ хэвээр бууралттай байвал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болно гэсэн магадлал ч гарсан байна.

Тэгвэл ажилтнуудын аз жаргалын индексийг нэмэгдүүлэхэд хүний нөөцийн мэргэжилтнүүд юу хийж чадах вэ? Гадны хүчин зүйл ихтэй энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх гаргалгаа үгүй ч хүний нөөцийн мэргэжилтнүүд өөрсдийн ажил үүргийн хүрээнд гурван төрлийн арга хэмжээг авч чадна. Үүнд, ажилтан нэг бүрээс сэтгэл ханамжийн судалгаа авч, санал асуулга явуулах, үйл ажиллагааны өдөр тутмын явцыг ажиглаж, ажилтнуудтайгаа тулж ажиллах, компанийн соёлд анхаарч, ажилтнуудаа идэвхжүүлэх үйл ажиллагаа явуулах юм.


Эх сурвалж: HR Morning

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03