Эйр Индиа агаарын тээврийн түүхэн дэх хамгийн том худалдан авалтуудын нэгийг хийхээр бэлтгэж байна
2022, 6 сарын 20. 16:570

Энэтхэгийн Эйр Индиа компани агаарын тээврийн түүхэн дэх хамгийн том худалдан авалтуудын нэгийг хийхээр төлөвлөх болжээ. Тодруулбал, тус авиакомпани ирэх 5 жилийн хугацаанд нийт 200 гаруй агаарын хөлгийг худалдан авах гэнэ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар худалдан авах нийт онгоцны 70 орчим хувь нь нарийн биетэй буюу нэг коридорт агаарын хөлөг байх бол үлдсэн нь өргөн биетэй буюу хоёр коридорт агаарын хөлгүүд байх ажээ. Түүний өгүүлснээр, Эйр Индиа компани Эйрбус болоод Боинг компаниас тус, тус онгоц худалдан авч байгаа ч Боинг компанийн хүргэлт саатаж байгаа гэнэ.

Эх сурвалжийг ийн мэдэгдэхээс өмнө Эйрбус компанийн Худалдаа хариуцсан ахлах ажилтан Кристиан Шерер Эйр Индиаг бүтцийн өөрчлөлт хийж, флотынхоо онгоцыг шинэчлэх асуудлыг авч үзэж байгаа хэмээсэн юм.

Түүнчлэн мэдээллийн агентлагуудын мэдээлж байгаагаар тэд Эйрбус компанийн А350 хөлгийг худалдан авахаар төлөвлөж байгаа бөгөөд нисгэгч нараа ч тус загварын хөлгийг жолоодох сургалтад хамруулж байгаа гэнэ.


Эх сурвалж: Economic Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35