Жанет Еллэн: АНУ Оросын газрын тосны үнэд хязгаар тогтоох тухайд холбоотнуудтайгаа хэлэлцэж байгаа
2022, 6 сарын 21. 17:317

Даваа гарагт АНУ-ын Сангийн яамны нарийн бичгийн дарга Жанет Еллэн Торонто хотод хийсэн айлчлалынхаа үеэр тэд өөрсдийн холбоотнуудтай Оросын газрын тосны үнэд хязгаар тогтоох тухай хэлэлцэж байгааг мэдэгджээ.

Ройтерс агентлагаас мэдээлснээр, хатагтай Еллэн, “Европ, АНУ, Их Британи болон бусад улс орон Оросын эрчим хүчний эсрэг тавьсан хоригоо чангатгахаар тэдний эрчим хүчний үнэд хязгаар тогтоох эсхүл нөхцөлт үнийг батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Үүний үр дүнд бид дэлхийн зах зээлд илүү их хэмжээний газрын тос нийлүүлэхийн зэрэгцээ Оросын газрын тосны үнийг буулгаж, Путиний хүртэх ашгийн хэмжээг бууруулна.

Бидний бодлоор нөхцөлт үнийг тогтоосноор бага орлоготой болон хөгжиж буй орнуудад хориг сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх юм” гэж мэдэгдсэн юм.

Канад улсын зүгээс энэ санааг маш оновчтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд эцсийн шийдвэрийг гаргахад Украин улсын санаа бодлыг ч сонсох нь зүйтэй хэмээжээ.


Эх сурвалж: THe Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
30
1
0
8
Сэтгэгдэл үлдээх
Нийт 7 сэтгэгдэл
MGL
202.21.107.123
   /
2022, 6 сарын 22. 0:40

Үнэ тогтоолоо гээд өгөхөө больчихвол бүр хүндрэх гээд байдаг.Бусдыг бол бүх юмыг нь хорьчихдог өөрсдөө бол үнэ цэнэ тогтооно ч гэх шиг юм яриад байдаг.3 сарын дараа л байдал бүр тодорхой болох байх даа

Зочин
202.126.88.208
   /
2022, 6 сарын 21. 21:54

Энэ хэд авахгүй л биз, дэлхийн хүн амын хагасыг бүрдүүлдэг Энэтхэг, Хятад хоёр авч байхад амьдраад байх байлгүй. Харин ч өөрсдөө үнэтэй бензин, эрчим хүч хэрэглэснээр өөрсдбд нь л гай болох байх даа.

66.181.161.37
   /
2022, 6 сарын 21. 20:26

Чөлөөт зах зээл, барааны үнэ эрэлт нийлүүлэлтийн харьцаанд үндэслэгдэнэ, хар гарын хууль энэ тэр нь юу болсон бэ хаачсан хэрэг вэ? Хүний зарж байгаа барааны үнийг тогтооно ч гэх шиг... ийим л хуурамч худалч улс даа энэ барууныхан.

202.9.40.94
   /
2022, 6 сарын 21. 19:11

Дураараа дух вэ.
Хүний юмны үнийг тогтооно гэх шиг. Өнөөх чөлөөт зах зээл . Чөлөөт гэж орилдогсон биш билүү

103.10.21.252
   /
2022, 6 сарын 21. 18:00

Хүний юмны үнийг эд нар тогтоох уу? Авуул ав байвал бай гээд л хэвтэх байлгүй дээ!

Оо оо ооё
202.126.89.212
   /
2022, 6 сарын 21. 17:44

Энэ одоо юу гэсэн үг вэ ?

Www
66.181.176.125
   /
2022, 6 сарын 21. 22:24

Sotsializm yumaa

2 0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04