Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Хятад улсын дэлхийн эдийн засагт эзлэх хувь сүүлийн 28 жилийн хугацаанд анх удаа буурcан үзүүлэлттэй гарчээ.
JP Morgan Chase хөрөнгө оруулалтын банкны хийсэн судалгаанаас иш татан, Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 3-ны өдөр мэдээлснээр, өнгөрсөн онд дэлхийн нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хамгийн их хувийг 28.4 хувиар АНУ эзэлсэн болохыг онцлов. Харин Хятадын ДНБ-д эзлэх хувь өмнөх онтой харьцуулахад 20 хувь болж буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь 1994 оноос хойш анх удаа дэлхийн ДНБ-д Хятадын эзлэх хувь буурсан үзүүлэлт болов. Тухайн үед Хятадын засгийн газар валютын ханшийн шинэ систем нэвтрүүлж, үүний үр дүнд ам.доллароор хөрвүүлсэн бүхий л бүтээгдэхүүний үнэ буурч байсан түүхтэй.
JP Morgan Chase банкны үзэж буйгаар “Хятадын засгийн газар цар тахалтай тэмцэхийн тулд “Тэг Ковид” гэх маш хатуу бодлогыг удаан хугацаанд хэрэгжүүлсний улмаас тус улсын эдийн засгийн идэвхжил буурсан" хэмээн дүгнэсэн байна.
Энэ онд ч дэлхийн ДНБ-д АНУ-ын эзлэх хувь нэмэгдэж, Хятадын эзлэх хувь буурна гэж Bloomberg агентлаг таамаглажээ. Учир нь энэ онд АНУ-ын өрхүүдийн хэрэглээ нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж байгаа бол Хятад улс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжих арга хэмжээг хожуу хэрэгжүүлснээс болж эдийн засаг нь уналтад ороод байгаа билээ.
Нэг хүнд ногдох ДНБ-ээр нь авч үзвэл Хятад улс урт хугацаандаа АНУ-ыг гүйцэх нь тун ярвигтай асуудал болж хувирна хэмээн зарим шинжээчид үүсэн байна. Тодруулбал Хятадын нэг хүнд ногдох ДНБ-ийг АНУ-ынхтай харьцуулж харвал ердөө 16 хувьтай дүйж байгаа нь асар том ялгаа юм. Нөгөөтэйгүүр АНУ-д сүүлийн үед төрөлт багасаж байгаа ч цагаачдын урсгал нэмэгдсээр байгаа нь энэ асуудалд нөлөөлөх гол хүчин зүйл болох нь дамжиггүй.
Эх сурвалж: Hankyung
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй