Хятад, Украин улсууд гадаад худалдаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа харилцан илэрхийлжээ
2023, 7 сарын 21. 4:020

Хятадын засгийн газар Украины бараа бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх замаар хоёр орны найрамдалт харилцааг дэмжих хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Украин ч хариуд нь Хятад руу хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

Хятадын Худалдааны яамны 20-ны өдөр мэдээлснээр, Худалдааны яамны дэд сайд Лин Жи мөн өдөр Бээжин хотноо зохион байгуулагдсан “Хятад, Украины засгийн газар хоорондын хамтын ажиллагааны уулзалт”-аар Украины Эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд сайд Тарас Катжкатай уулзах үеэрээ энэ тухай мэдэгдэв.

“Хятад улс Украинтай эдийн засаг, худалдааны харилцан ашигтай хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж, хоёр талын стратегийн түншлэлийн харилцааг олон талаар ахиулахад бэлэн байна. Түүнчлэн Хятад улс Украинаас чанартай бараа бүтээгдэхүүн импортлохыг эрмэлзэж, худалдааг чөлөөлөх боломжийг судалж байна” хэмээн Лин хэлжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Бид Украин дахь Хятадын аж ахуйн нэгжүүдийн боловсон хүчин, эд хөрөнгийн найдвартай аюулгүй байдлыг хангахаас гадна тухайн аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад анхаарал хандуулахыг Украины талаас мөн хүсч байна” хэмээн нэмж дурдсан байна.

Дэд сайд Кацучка хариуд нь “Украин улс Хятад улстай эдийн засаг, худалдааны харилцаагаа хөгжүүлэхийг чухалчлан үздэг ба Хятадын “Бүс ба Зам” санаачилгын хамтын ажиллагааны чухал түнш гэдгээрээ ихээхэн бахархдаг билээ. Цаашид Хятадыг чиглэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэнэ гэж найдаж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Тэрээр цааш нь “Украин Хятадын аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд илүү их хүчин чармайлт гаргах болно. Бид Хятад улстай хамтран ажиллаж, хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг эрүүл, тогтвортой авч үлдэхэд анхаарал хандуулна” хэмээн дурджээ.

Түүнчлэн Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Маонин уг асуудалтай холбогдуулан “Холбогдох талууд олон улсын хүнсний аюулгүй байдлын асуудлыг яриа хэлцэл, хэлэлцээр хийсний дүнд албан ёсоор нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Энэхүү хямралыг улс төрийн аргаар зохицуулахад бид өөрсдийн зүгээс зохих үүргийг гүйцэтгэсээр байх болно" хэмээн мэдэгдэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35