НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад БНСУ, Японы удирдагчид оролцох гэж буйг Хятад улс эрс эсэргүүцжээ
2022, 6 сарын 24. 1:2815

БНХАУ-ын засгийн газрын зүгээс Өмнөд Солонгос, Япон болон Шинэ Зеландын удирдагчдыг НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцуулахаар төлөвлөж байгаа талаар хэлэхдээ "Ази Номхон далайн бүс нутгийн улс орон, ард түмэн цэргийн бүлэглэлүүдийг хагалан бутаргах, өдөөн турхирахад уриалсан аливаа үг, үйлдлийг эрс шийдэмгий эсэргүүцэх болно” хэмээн цохон тэмдэглэжээ.

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 23-ны өдөр мэдээлснээр, тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь мөн өдөр зохион байгуулагдсан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Өмнөд Солонгос, Япон зэрэг Ази Номхон далайн орнууд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох болсонд ямар байр суурьтай байгаа талаар асуухад, "Ази, Номхон далайн бүс нутаг нь Хойд Атлантын далайн газарзүйн бүс биш юм. Мөн Хятад улс аливаа улс орнуудын хөгжлийн харилцаа дэлхийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулах ёстой бөгөөд гуравдагч этгээдийг онилж, гуравдагч талын ашиг сонирхлыг хөндөх ёсгүй гэж үзсээр ирсэн" гэж тэрээр дурдсан байна.

Испанийн Мадрид хотноо энэ сарын 29-30-ны өдрүүдэд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Өмнөд Солонгос, Япон, Австрали, Шинэ Зеландын удирдагчид оролцохоор болоод байгаа билээ. НАТО-оос Ази, Номхон далайн дөрвөн түншийн тэргүүнийг урьсны дагуу энэхүү уулзалтад оролцохоор болсон юм.

Энэ удаагийн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын нэг болох Хятадын нөлөөг тэлэхээс сэргийлэх арга хэмжээний талаар хэвлэлийн төлөөлөгч Ван хэлэхдээ, "НАТО бол Хойд Атлантын цэргийн байгууллага гэдэг нь ойлгомжтой байтал сүүлийн жилүүдэд Ази Номхон далайн бүс нутаг руу “хараа бэлчээж” өөрийн нэр хүндийг өсгөн Европт үүсээд буй нөхцөл байдлыг Ази, Номхон далайн бүс нутагт өдөөж давтахыг хичээж байна” гэж тэр онцлон тэмдэглэв. Тэрээр үргэлжлүүлэн “Энэ бол маш аюултай зүйл юм. Уг байдал нь Ази Номхон далайн орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн өндөр сонор сэрэмж, тууштай эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй" хэмээсэн юм.

Тэрээр цааш нь "НАТО-г сөрөг хүчний үзэл суртал, ухуулгаа нэн даруй зогсоож, Хятадын талаар худал мэдээлэл тараах, өдөөн хатгасан мэдэгдэл хийх, мөн шинэ үеийн хүйтэн дайныг сурталчлахгүй байхыг уриалж байна. НАТО аль хэдийн Европыг эмх замбараагүй болгочихоод байгаа нь нүднээ илхэн байна. Ази, Номхон далайн бүс нутаг болон дэлхий дахиныг дахин ийм байдалд бүү хүргэж үймүүлээрэй" хэмээн анхааруулав.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
3
0
4
4
6
8
Сэтгэгдэл үлдээх
Нийт 15 сэтгэгдэл
Монгол хүн
64.119.27.197
   /
2022, 6 сарын 26. 10:27

Өнөө цагт Хятад маш их хүчээ авч дийлдэхгүй төлөвтэй болж байгаа. Тийм болохоор АНУ, Япон, Австрали болон НАТО зэрэг нь Хятадыг дарж доош нь жижигрүүлэх бодлого явуулж байгааг Монголчууд бид талархан дэмжих ёстой. Хятадыг давруулах юм бол эд нар манийгаа амархаан эзлээд авах зорилготой байгаа шүү дээ !!!!!!!!

Etseg chn bn
66.181.185.105
   /
2022, 6 сарын 26. 16:07

Zail teneg gulug mine hytad odoo ch bid nariig bavchih hangalttai huchin bgaa t1 alaa

0 1
Монгол
103.239.58.129
   /
2022, 6 сарын 26. 2:48

Манайханы зарим нь хятадад их хайртай байх юм , Амэрик биднийг яачихсан бэ ??

223.62.204.230
   /
2022, 6 сарын 27. 12:26

Америк бүх л улсад дайн л авчирдаг учраас

0 1
Иргэн
202.55.188.108
   /
2022, 6 сарын 25. 23:15

Хятадуудаас болгоомжлоод одоохондоо зоригтой юм хийж чадахгүйдээ. Айлтгүй байхаа.

У
66.181.161.48
   /
2022, 6 сарын 25. 21:38

Япон Солонгосыг Америкийн колони улс гэхэд буруутахгүй дээ Америкууд бас л дархан шүү дээ

66.181.161.83
   /
2022, 6 сарын 25. 22:08

Ардчилсан нэртэй шинэ цагийн колони орнууд юм даа.

2 1
Иргэн
202.126.89.127
   /
2022, 6 сарын 25. 19:17

Хятадын зөв! АНУ азийн "НАТО" биы болгохыг хүсч байна!

118.42.118.122
   /
2022, 6 сарын 27. 10:55

Хятад хүний дотор санааг та бид гүйцэхгүй,Азид ноёрхлоо тогтоохыг хүсч хонг конг,Тайванийн бие даасан байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэстнээ ,эдийн засгаа,ноёрхлоо тэлэх л далд санаа

1 0
202.126.89.52
   /
2022, 6 сарын 25. 18:40

Хятадын эсэргүүцэл зөв

202.126.88.163
   /
2022, 6 сарын 27. 18:24

Hytadin zub AHU bol uls orond gai l abchirna

1 1
66.181.161.95
   /
2022, 6 сарын 25. 10:39

Угаасаа хүн төрлөхтөн тайван амьдарч чадахгүй хэн нэгнийхээ баялагыг идэхийн тулд хутга үймүүлж.бие биенээсээ илүү гарах гээд зэвсэглэлээр хөөцөлдсөөр байгаад .эцэстээ хийсэн хиймэл оюун ухаант зэвсэгийнхээ алдаанаас болж сүйрнэ.уг нь харилцан ойлголцоод улс улсдаа амар тайван амьдарч болох ч шуналт өрнөдөөс бүх гай эхлх болов уу

202.9.46.153
   /
2022, 6 сарын 25. 7:59

Хятадууд үнэн хэлжээ. АНУ азид өдөөнихатгалга бас үүсгэх гээд шиншилээд яваад байгаагаа болих хэрэгтэй.

Зочин
202.21.105.7
   /
2022, 6 сарын 24. 20:17

Японы 2 хотод цөмийн бөмбөг хаявал 30 н жилдээ дуугуй болох биз.хашрахгүй л байна даа.бөмбөгдсөн улсаа даган баясаад байх юм орох бөмбөгдвөл орос агаа гээд гүйдэг болох байхаа

зочин
66.181.161.97
   /
2022, 6 сарын 25. 17:09

Зөв хө.Оросууд атомын бөмбөгөө Японы 2 хотод явчихвал насаараа Оросыг дагах юм байна.

1 1
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35