Эквадор улсад долоо хүрэхгүй хоногийн хугацаанд хоёр дахь улс төрч амиа алджээ
2023, 8 сарын 15. 19:020

Өнгөрөгч долоо хоногт Эквадор улсад ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж асан Фернандо Вильявисенсио нэгэн арга хэмжээнээс гарч явахдаа гэмт бүлэглэлийн гишүүдэд буудуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл уг хэргээс хойш долоо ч хоноогүй байхад тус улсад дахин нэг улс төрч зуурдаар амиа алджээ.

Мягмар гарагт BBC сувгаас мэдээлснээр Эквадорын Иргэний хувьсгалын намын дарга Педро Брионес Эсмеральдас муж дахь гэртээ буудуулж амиа алдсан гэнэ. Түүний аминд хүрсэн этгээдүүдийн хувьд гэмт хэргээ үйлдчихээд хэргийн газраас мотоцикл хөлөглөн зугтаасан байна.

Үйл явдлын хүрээнд түүний удирдаж асан намын гишүүд түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлжээ. Мөн түүний намаас нэр дэвшиж буй нэр дэвшигч Луиза Гонзалесын хэлснээр, “Эквадор улс өдгөө хамгийн их цус урсгасан үеэ үзэж байна” гэсэн юм.

BBC сувгаас мэдээлснээр Эквадор улсын цагдаагийн албаныхан уг хэрэг дээр албан ёсны мэдэгдэл хийгээгүй гэсэн бөгөөд одоогоор ноён Брионесын аминд хүрэхэд нөлөөлсөн шалтгаан юу байсан нь тодорхойгүй байна гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01