Ш.Мишель Европын парламентын сонгуульд нэр дэвшинэ
1 сарын 8. 13:040

Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель ирэх зургаадугаар сард болох Европын парламентын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн бөгөөд хэрэв сонгогдвол долоодугаар сарын дундуур албан тушаалаа орхино гэж Бельгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Ш.Мишель "De Standaard" сонинд ярилцлага өгөхдөө, миний бие 2024 оны Европын сонгуульд нэр дэвшихээр шийдсэн, хэрэв Европын парламентын гишүүнээр сонгогдвол одоогийн үүрэгт ажлаа долоодугаар сарын дундуур болох тангараг өргөх ёслол хүртэл гүйцэтгэж, түүний дараа албан тушаалаа шилжүүлэн өгнө гэсэн байна.

Ш.Мишель сонгуулийн кампанит ажлын үеэр Европын Холбооны /ЕХ/ ёс зүйн дүрмийг ягтшал баримтална гэдгээ амлажээ. ЕХ-ны удирдагчид түүнийг солих асуудлыг зургаадугаар сарын сүүлч эсвэл долоодугаар сарын эхээр шийдэх төлөвтэй байна.

Европын Зөвлөлийн дарга анх удаагаа Европын парламентын сонгуульд нэр дэвших гэж буй нь энэ юм. Бельгийн "Francophone Liberals" намаас нэр дэвших Ш.Мишель өмнө нь 11 дүгээр сарын сүүлч хүртэл буюу шинэ комисс байгуулагдах хүртэл албан үүргээ гүйцэтгэх төлөвтэй байсан юм.

2019 оны 12 дугаар сарын 1-нд үүрэгт ажлаа хүлээн авсан Ш.Мишель өмнө нь Бельгийн Ерөнхий сайдын албыг хашиж байсан билээ. Европын Холбооны гишүүн орнуудад зургаадугаар сарын 6-9-ний өдрүүдэд Европын парламентын сонгууль болно. Нийт 720 гишүүн, түүний дотор Бельгийн 22 гишүүн Европын парламентад таван жилийн хугацаатай сонгогдоно.

ЕХ-ны удирдагчид зургаадугаар сарын 17, зургаадугаар сарын 27-28-нд дээд хэмжээний уулзалт хийх бөгөөд энэ үеэр Европын Зөвлөлийн шинэ тэргүүний нэрийг зарлана. Хэрэв тэд зөвлөлийн шинэ тэргүүнийг томилох асуудлыг шийдэж чадахгүй бол долоодугаар сараас эхлэн Европын Зөвлөлийг даргалах Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан тэр үед зөвлөлийн тэргүүний үүргийг гүйцэтгэнэ.

Европын Зөвлөлийн даргын үүрэг нь хуралдаан даргалах, хуралдаанд илтгэл тавих, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох, ЕХ-ны хүрээнд зөвшилцөлд хүрэхэд туслах, хилийн чанадад холбоог төлөөлөх зэрэг болно.


Эх сурвалж: Anadolu /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35