АНУ Хятадын 5 аж ахуй нэгжийг Оросын зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлж байна гэж буруутгажээ
2022, 6 сарын 29. 13:514

Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засгийн газраас 36 компанийг худалдааны хар жагсаалтад оруулжээ. Тэгвэл хар жагсаалтад орсон компаниудын дунд Хятадын 5 компани багтсан нь АНУ-ын зүгээс тэднийг ОХУ-ын арми, батлан хамгаалахын аж үйлдвэрийн баазыг дэмжиж байна гэж буруутгасантай холбоотой гэнэ.

Холбооны бүртгэлийн газраас мэдэгдсэнээр хар жагсаалтад ОХУ, АНЭУ, Литва, Пакистан, Сингапур, Их Британи, Узбекистан, Вьетнамын аж ахуй нэгжүүд багтсан гэсэн юм.

Тийнхүү жагсаалтыг танилцуулсан хойно холбогдох албанаас, “Өнөөдрийн энэ үйл явдал ОХУ-д тусламж дэмжлэг үзүүлэхээр оролдсон тохиолдолд АНУ тэднээс харилцаагаа бүрэн таслах болно гэсэн маш хүчтэй мессежийг дэлхий даяар түгээж байна.

Хэрэв гадаадын аж ахуй нэгжүүд АНУ-ын хууль дүрмийг зөрчвөл бид тухайн байгууллага аль улсад харьяатайгаас үл хамааран арга хэмжээ авах болно” хэмээжээ.

АНУ-ын хувьд дайн эхэлснээс хойш ОХУ-ын аж ахуй нэгжүүд, олигархууд болон хувь хүмүүсийн эсрэг олон хориг тавьж байгаа юм.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
1
0
10
0
1
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
202.9.41.14
   /
2022, 7 сарын 2. 16:48

Америкгүй дэлхий илүү сайхан дэлхий байх болно!

Зочин
202.126.89.17
   /
2022, 7 сарын 1. 23:28

Янкуудад оролцохгүй юм ..оролдохгүй улс гэж алгаа.

zochin
43.242.243.81
   /
2022, 7 сарын 1. 22:29

АНУ ямар хогийн улс бэ, хориг саад хийсэн, хувийн эрх ашгийг дээгүүр тавьдаг.

46.135.87.46
   /
2022, 7 сарын 1. 23:05

Ameriktei holbootoi bh albagyi bizdee tedneer yahaaraa dutdagiin

1 0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35