Apple компанийн Vision Pro-г АНУ-аас бусад орнуудад 2-3 дахин өндөр үнээр дамлаж зарах болжээ
2 сарын 13. 10:200

АНУ-д худалдаалагдаж эхлээд буй Apple компанийн бодит болон хийсвэр холимог орчинд аваачих Vision Pro төхөөрөмжийг АНУ-аас бусад улс орнуудад 2-3 дахин өндөр үнээр зарж борлуулах тохиолдол ажиглагдах болжээ.

АНУ-ын эдийн засгийн хэвлэл мэдээллийн Business Insider сайтын мэдээлснээр, Gumtree худалдааны платформ дээр Vision Pro-г 7500 фунт стерлингээр борлуулахаар зар байршуулсныг онцолсон байна.

Түүнчлэн зөвхөн Европ, Ази гэлтгүй дэлхий даяар энэхүү шинэ төхөөрөмжийг дамлаж зарах үзэгдэл ихээхэн ажиглагдах болжээ. Тухайлбал Facebook Marketplace дээр ч 5000 орчим фунт стерлингээр борлуулах зар сүүлийн үед олноор харагдах болсон байна.

АНУ-д борлуулагдаж эхэлсэн Vision Pro-ийн албан ёсны үнэ нь 3500 ам.доллар юм.

Apple компани нь өнгөрөгч 2-ны өдрөөс эхлэн зөвхөн АНУ-д Vision Pro-г худалдаалж эхэлсэн бөгөөд Европ, Ази зэрэг бусад бүс нутагт хэзээнээс худалдаанд гарах талаар хараахан зарлаагүй байгаа билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35