Австрали улс дахин Оросын эрх баригчид, бизнес эрхлэгчдийн эсрэг хориг тавьжээ
2022, 7 сарын 1. 17:551

Баасан гарагт Австрали улсын Дотоод хэргийн яамнаас мэдэгдсэнээр, тус улс ОХУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова болон Оросын 3 сайд, 12 иргэний эсрэг хориг тавьжээ.

Тэдний нийтэлсэн захидалд дурдсанаар, Австрали улс Оросын Хөдөө аж ахуйн сайд Дмитрий Патрушев, Тээврийн сайд Виталий Савельев, Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн сайд Ирек Файзуллины эсрэг хориг тавьсан гэнэ.

Түүнчлэн Австрали улсаас тавьсан хоригт “Газфонд” төрийн бус тэтгэврийн сангийн ерөнхийлөгч Юрий Шамалов, бизнес эрхлэгч Александр Плехов, Согаз компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Михайл Клишин, Росгеология компанийн Удирдах зөвлөлийн дарга Сергей Горков, Киевская Плошад компанийн үүсгэн байгуулагч нарын нэг Год Нисанов, ESN группийн захирлуудын зөвлөлийн дарга Григорий Березкин, Меркюри группийн ерөнхийлөгч Игорь Кесаев нар багтсан байна.

Тийнхүү өнөөг хүртэл Австрали улс Орос, Беларусын 828 хүн, Оросын томоохон 47 компанийн эсрэг хориг тавиад байгаа ажээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
192.82.93.13
   /
2022, 7 сарын 2. 20:32

Австрали газрыг холоос яршиг баймаар юм

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04