Өмнөд Европт чидун жимсний ургац муу байгаагийн улмаас дэлхийн зах зээл дээр оливын тосны үнэ “тэнгэрт хадах” болжээ
2023, 10 сарын 24. 2:440

Дэлхийн оливын тосны үйлдвэрлэлийн талаас илүү хувийг бүрдүүлдэг Өмнөд Европт чидун жимсний ургац муу байгаагаас болж оливын тосны үнэ өсөх болжээ.

Нью-Йорк Таймс сонины орон нутгийн цагаар 22-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн “Оливын тос яагаад үнэд орох болов?” гэсэн нийтлэлд дурдсанаар "Оливын тосны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэж, дээд амжилт тогтоосон” талаар онцолсон байна.

Тус мэдээнд өгүүлснээр Испани төдийгүй Өмнөд Европын орнууд дэлхийн оливын тосны үйлдвэрлэлийн гуравны хоёроос илүү хувийг эзэлдэг хэдий ч Европын өмнөд хэсэгт сүүлийн жилүүдэд болсон цаг агаарын таагүй уур амьсгалаас болж чидун жимсний ургац огцом буурсан болохыг онцлон тэмдэглэжээ. Тухайлбал цаг агаар 45-50 хэм хүртэл халж, хэдэн сарын турш ган гачиг нүүрлэснээс гадна хэт хүйтний урсгал дайран өнгөрөх, томоохон ойн түймэр дэгдэх зэрэг цаг агаарын гамшигт үзэгдлүүд ар араасаа болсны улмаас Испанид чидун жимсний үйлдвэрлэл буурсан аж.

Оливын тосны зах зээлийн мэдээллээр дагнан ажилладаг АНУ-ын Olive Oil Times сонин уг нөхцөл байдалтай холбогдуулан “Цаг агаарын таагүй байдал, урт хугацааны ган гачгийн улмаас Испанийн оливын тосны үнэ сүүлийн 26 жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшиндээ хүрээд буй бөгөөд цаашид ч үргэлжлэн өсөх хандлагатай байна” хэмээн дурджээ.

Испани, Итали зэрэг Европын Холбооны гишүүн орнуудад оливын тосны үйлдвэрлэл өнгөрсөн жил 40 хувиар буурсан ба энэ онд бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байгааг Европын Комисс саяхан зарлав.

Чидун жимсний ургац багасах тусам оливын тосны үнэ тэнгэрт хадах нь тодорхой юм. Зах зээлийн судалгааны IRI компанийн мэдээлснээр, оливын тосны нэгж бүтээгдэхүүний үнэ (750 миллилитр) өнгөрсөн оны 10-р сард 9 ам.доллар байсан бол одоо 11 ам.доллар болж 22 орчим хувиар өссөн болохыг мэдэгдсэн байна.

Үүнийг дагаад хэрэглэгчдийн хувьд эдийн засгийн ачаалал нэмэгдэх нь гарцаагүй. АНУ-ын Калифорни муж дахь оливын тосны бөөний худалдаа эрхлэгч “Бид өнгөрөгч долдугаар сард хамгийн том ханган нийлүүлэгчээсээ бүтээгдэхүүнийхээ үнийг 30 хувиар нэмж буй талаар анх сонссон. Хэрэглэгчид улам л өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг хэрэглэхээс аргагүйд хүрэх бололтой” хэмээн харамсангуй өгүүлжээ.

Түүнчлэн Нью-Йорк хотын Бруклин дүүрэг дэх нэгэн пиццаны газрын эзэн "Бид ашигт ажиллагаа багатай жижиг бизнес эрхлэгчид. Гэхдээ оливын тос зэрэг бизнесийн маань амин чухал орцуудын үнэ нэмэгдэж байгаа нь чанар сайтай хэрнээ боломжийн үнэтэй пиццаг хэрэглэгчдэд санал болгоход хүндрэл учруулж байна” хэмээн үзэл бодлоо мөн илэрхийлэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35