Apple брэнд Япон улсад худалдаалах бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж, iPhone 13 загварын утасны үнэ л гэхэд 19 хувиар өсжээ
2022, 7 сарын 4. 12:140

Ухаалаг гар утасны салбарыг тэргүүлэгчдийн нэг Apple брэнд Япон улсын зах зээлд худалдаалах гол бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг нэмжээ.

Улмаар хамгийн сүүлд гарсан iPhone 13 загварын хамгийн хямд хувилбарын үнэ л гэхэд 19 хувиар өссөн байна.

Харин бараа бүтээгдэхүүний үнийг юун учир ийн нэмэх болсныг тодруулбал япон иений ам.доллартой харьцах ханш эрчимтэй унаж, хоёр улсын бодлогын хүүгийн зөрүү нэмэгдсэнээр импортын барааны үнийг нэмэхээс өөр аргагүй нөхцөл үүссэн гэнэ.

Тийнхүү өнгөрөгч баасан гарагаас эхлэн Apple брэндийн бүтээгдэхүүнүүд нэмэгдэлтэй үнээр худалдаалагдах болсон бөгөөд iPhone 13 загварын утасны хувьд урьд 98,800 иен буюу нийт 730 ам.доллароор худалдаалагдаж байсан бол өдгөө 117,800 иений үнэ хүрэх болсон байна. Харин iPhone 13 SE загварын худалдаанд гарах үнэ 62,800 иенээс эхлэх болжээ.

Үнийн өсөлт Apple брэндийн Японд худалдаалагдах дийлэнх бүтээгдэхүүнийг хамарч байгаа бөгөөд iPad таблетын үнэ ч 25 хувиар нэмэгдсэн байна. Үйл явдлын хүрээнд Apple компанийн зүгээс ямар нэг тайлбар хийгээгүй ч үнийн өсөлт зөвхөн Япон улсыг л хамрах шинжтэй байгаа юм.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35