Мягмар гарагт АНУ-ын санхүү, хэвлэл мэдээллийн Блумберг компани шинэ ТУЗ-ийнхөө даргыг томилжээ. Шинэ ТУЗ-ийн даргаар Английн Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ноён Марк Карней томилогдсон байна.
Мөн Блумберг компанийн Бүтээгдэхүүн хариуцсан дарга Влад Клиатчко ч тушаал дэвшиж, компанийн гүйцэтгэх захирлын албыг хаших болжээ.
BBC сувгаас мэдээлснээр энэ талаар мэдэгдлийг тус компанийн үүсгэн байгуулагч Майкл Блумберг ажилтнууддаа цахим шуудангаар хүргүүлсэн гэнэ.
Ноён Карнейгийн хувьд өмнө нь ноён Блумбергтэй уур амьсгалтай холбоотой төслүүд дээр ажиллаж байсан бол ноён Клиатчкогийн хувьд уг албан тушаалд томилогдох магадлалтай цөөн хэдэн хүний нэг байжээ.
Эх сурвалж: BBC