Турк улс Украинаас үр тариа тээвэрлэж явсан Оросын далбаатай хөлөг онгоцыг саатуулжээ
2022, 7 сарын 4. 13:157

Ням гарагт Украины Турк улсад суугаа элчин сайдын мэдэгдсэнээр Туркийн Гаалийн байгууллага Украины үр тариаг тээвэрлэж явсан Оросын хөлөг онгоцыг саатуулжээ.

Ройтерс агентлагаас мэдэгдсэнээр Украины талаас Турк улсад хандаж, Оросын далбаатай “Жибек Жолы” тээврийн хөлөг онгоцыг саатуулах хүсэлтийг тавьсан байна.

Тийнхүү ням гарагт “Жибек Жолы” хөлөг онгоц Карасу боомтын гадна, эрэгээс 1 километрийн зайд зангуугаа буулгасан болохыг Ройтерс агентлагийн сурвалжлагчид харсан гэнэ.

Элчин сайд Васил Боднарын хэлснээр “Бид бүрэн хамтарч ажиллаж байгаа. Хөлөг онгоц одоогоор боомтод нэвтрэх хэсэгт зогсож байгаа бөгөөд хөлгийг Туркийн Гаалийн байгууллагаас саатуулсан” гэсэн юм. Тийнхүү хөлгийн хувь заяаг тэд даваа гарагт мөрдөн байцаагч нарын хурлаар шийдэх болсон байна.

Украин улсын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны дүнд тэд үр тариагаа эргүүлэн авна гэж итгэж байгаа юм. Учир нь тэдний үзэж байгаагаар оросууд булаан эзэлсэн бүсээсээ Украины үр тариаг хулгайлан авч байгаа ажээ. Харин Кремлийн хэвлэлийн албанаас ОХУ Украин улсын үр тарианаас хулгайлсан гэх мэдэгдлийг няцаасаар байгаа юм.

Эх сурвалж: The Reuters
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
0
8
2
6
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 7 сэтгэгдэл
Монгол
202.55.188.103
   /
2022, 7 сарын 26. 16:36

Украйнчууд Оросыг буруутай харагдуулах гэсэн шоутайгаа л зууралдах юм даа. Арчаагүй жижиг гарууд шүү.

Putler
66.181.161.19
   /
2022, 7 сарын 5. 20:23

Orosiig demjeed bga lalrudiig orovdoh yumdaa zailuul

66.181.161.83
   /
2022, 7 сарын 6. 10:57

Чи өөрөө лаларуу хэн хэнийгээ дэмжинэ чам шиг нусан бууд ямарч хамаагүй

0 0
Жинхэнэ монгол
202.126.88.217
   /
2022, 7 сарын 5. 10:07

Монголыг Оростой муудалцуулах гээд байгаа хэсэг бүлэг нөхдүүд , монгол улс үндэстэнг мөхөөх зорилогтойдог шүү даанч цөөхүүлээ юм даа

Зочин
59.153.115.173
   /
2022, 7 сарын 5. 9:49

Оросууд аль эртнээс хөрш орнуудаасаа бүхий юмыг нь дээрэмддэг бсанш дээ түрэмгийлсэн орноо битгий хэл найрсаг харилцаатай орнооч хайр найргүй дээрэмдэнэ өлөн новшнууд

66.181.161.22
   /
2022, 7 сарын 4. 21:02

Оросууд үр тарианы орон энэ эсэргүү юм бичигч дагзнууд орос будааны гурилыг гударч байсанаа мартжээ.

Зочин
139.5.217.9
   /
2022, 7 сарын 4. 16:32

Дээрэмчин Оросууд Украйн улсын үр тариаг нь дээрэмдчихэж, хулгайлах чинь угаас балмад Оросуудын унаган зан юм даа

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35