Аль ч салбарын удирдах албан тушаалтан хийгээд мэргэжилтнүүдийн эзэмшсэн байх ёстой 6 ур чадвар
2022, 7 сарын 11. 10:000

Хэрэв та удирдах албан тушаал хашдаг эсхүл удирдах албан тушаал горилж байгаа бол мөн салбартаа тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтэн болохоор зорьсон бол дараах ур чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай.

Удирдах албан тушаалтнууд гэдэг аливаа байгууллагын бүхий л ажлыг зангидаж, үйл ажиллагаа тогтвортой явахад шаардлагатай бодлогыг боловсруулан ажилладаг хүмүүсийг хэлдэг билээ. Тийм ч учраас энэ төрлийн албан тушаалыг хашдаг хүмүүс өндөр ур чадвартай байх учиртай байдаг. Эс бөгөөс тэд байгууллагыг амжилттай удирдаж чадахгүйд хүрэх эрсдэлтэй. Тэгвэл бид та бүхэнд удирдах албан тушаалтнууд хийгээд салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүдийн зайлшгүй эзэмшсэн байх 6 ур чадварыг хүргэе.

Харилцааны ур чадвар

Удирдах албан тушаалтнуудын хувьд харилцааны ур чадвар гэдэг маш чухал зүйл. Бичгээр ч тэр, яриагаар ч тэр өөрийн санааг бүрэн илэрхийлж, бусадтай үр дүнтэй харилцаа үүсгэж чаддаг байх нь асар их давуу талыг бий болгодог.

Аливаа ажлыг эхлүүлсэн үед удирдах албан тушаалтны зүгээс хэнд ямар ажил хуваарилах вэ гэдэг тэдний ур чадварыг харуулж байдаг.

Жишээлбэл, танай багт үнэхээр хурдан шивдэг хүн байдаг бол түүнийг цахим шууданд хариулах ажилд тохилох хэрэгтэй. Харин ярианы ур чадвар сайтай нэгэн байдаг бол түүнд илтгэл тавих, төсөл танилцуулах ажлыг даатгаж болно. Гэхдээ энэ л ур чадварыг танихын тулд танд харилцааны ур чадвар хэрэгтэй.

Манлайлах ур чадвар

Манлайлах ур чадвар сайн байснаар та үүрэг даалгаврын хуваарилалтыг оновчтой хийж, төслүүдээ хугацаанд нь гүйцээж, бизнесээ амжилттай явуулах болно. Манлайлагч байхын тулд та бүх салбарт тэргүүлэгч нэгэн байх албагүй ч бүх л төрлийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Ингэснээр та төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүсийг үр дүнтэй манлайлах юм.

Бусдыг ойлгох чадвар

Удирдах албан тушаалтны ажилтнууд бусдыг ойлгох чадвартай байх гэдэг ажилтнуудынхаа итгэлийг олж, хүндлэлийг хүлээхэд чухал нөлөөтэй. Таны удирдлага дор ажиллаж буй хүмүүс юу туулж байгааг ойлгож, хүн нэг бүрд анхаарал хандуулж чадсанаар тэд өөрсдийгөө чухал нэгэн гэж мэдэрч, хийсэн ажлыг нь үнэлж байна гэж ойлгоно. Хэрэв ажилтан тань тан дээр ямар нэг гомдол саналтай ирвэл, түүний үгийг дуустал сонсож, ямар нэг гаргалгаа олох эсхүл түүний дэвшүүлсэн санааг харгалзан үзэхээ хэлэх хэрэгтэй. Ингэснээр та ажилтнуудынхаа итгэлийг олох юм. Харин итгэлцэл бий болсноор ажил амжилттай явах билээ.

Олон ажил зэрэг хийх чадвар

Удирдах ажилтны зайлшгүй эзэмшсэн байх өөр нэг чадвар бол олон ажил зэрэг хийх чадвар билээ. Нэг дор олон төрлийн асуудал шийдвэрлэх шаардлага тулгарахад тайван байж, бүх л асуудалд оновчтой шийдлийг түргэн хугацаанд олох нь удирдах албан тушаалтны үүрэг юм.

Жижиг зүйлсэд ч анхаарал хандуулах чадвар

Удирдах албан тушаалтан гэдэг ажлыг том дүр зургаар нь хардаг байхын зэрэгцээ жижиг зүйлсийг ч орхигдуулалгүй анхаарал тавьдаг байх учиртай. Учир нь таны удирдлага дор ажиллаж байгаа хүмүүс өөрт ногдсон ажлаа л хийх тул ажлыг эцсийн байдлаар дуусгахад жижигхэн зүйлсийг орхигдуулсан байж болно. Тиймээс тэдгээрийг ч анхааралдаа авч, ажлаа бүрэн дуусгах ёстой юм.

Удирдах албан тушаалтан жижиг зүйлсэд анхаарал хандуулж чаддаг байснаар асуудлыг томрохоос өмнө засаж залруулж чадах билээ.

Асуудал шийдвэрлэх чадвар

Энэ төрлийн алба хашдаг хүмүүст асуудал шийдвэрлэх чадвар бол зайлшгүй байх чадвар. Асуудлыг цаг тухайд нь оновчтой шийдвэрлэдэг байснаар та сайн удирдагч болно. Зарим нөхцөлд удирдлагын зүгээс 100 хувь бие даан шийдвэр гаргах шаардлага гарах тул тэдгээр нөхцөлд шийдвэр гаргаж, түүнийхээ хариуцлагыг хүлээж чаддаг байх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35