Япон улс эрчим хүчний хомсдолоос сэргийлэн энэ өвөл цөмийн цахилгаан станцуудаа дахин ажиллуулна
2022, 7 сарын 15. 0:250

Японы засгийн газар энэ өвөл эрчим хүчний хомсдолд орохоос сэргийлэн цөмийн цахилгаан станцуудаа дахин ажиллуулахаар төлөвлөж байна.

Японы ерөнхий сайд Кишида орон нутгийн цагаар 14-ний өдөр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр “Бид эрчим хүчний хомсдолд хариу арга хэмжээ авахын тулд энэ өвөл нэмж есөн цөмийн цахилгаан станцыг ажиллуулна” гэж мэдэгдэв.

Ингэснээр тус улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 10 орчим хувийг баталгаажуулах бөгөөд “Цахилгаан эрчим хүчний эрэлт дээд цэгтээ хүрсэн үед ч нөөцөөр хангах боломжийг бүрдүүлэх үүднээс 10 дулааны цахилгаан станцыг нэмж анхааралдаа авахыг үүрэг болгосон” хэмээн онцлов.

Ерөнхий сайд Кишида үргэлжлүүлэн "Ингэснээр Япон улс сүүлийн гурван жилтэй харьцуулахад хамгийн их эрчим хүчний хангамжийн хүчин чадалтай болно" гэж мэдэгдсэн байна.

Ашиглахаар төлөвлөж буй есөн цөмийн цахилгаан станц нь бүгд Цөмийн зохицуулах хорооны шалгалтад тэнцсэнээр барахгүй өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан болохыг Асахи Шимбун сонин мэдээлэв.

Цөмийн зохицуулах хорооны цахим хуудсанд мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Японд таван атомын цахилгаан станц ажиллаж байгаа аж.

Японы засгийн газрын зүгээс уг нэмэлт арга хэмжээ авахтай холбоотойгоор орон нутгийн засаг захиргаа болон тус орон нутгийн оршин суугчдын үзэл бодлыг сонсох үүднээс цаашид зөвлөлдөх уулзалтыг үргэлжлүүлэн хийх төлөвтэй байна.

Японд цөмийн цахилгаан станцуудыг дахин эхлүүлэх талаар олон нийтийн санал бодол янз бүр байгаа ч өнгөрсөн сарын сүүлчээр цаг агаар түүхэнд байгаагүйгээр халснаас болж цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдэн Токио зэрэг зарим бүс нутагт анх удаа "цахилгаан эрчим хүчний хангамжийн талаар анхааруулга” хүртэл гарсан билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35