ОХУ Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрээс гарсны улмаас олон улсын зах зээл дэх улаан буудайн үнэ 3 хувиар өсжээ
2023, 7 сарын 19. 4:060

Үр тарианы үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Украины үр тарианы экспорт цаашид үргэлжлэх боломжгүй болсны улмаас олон улсын зах зээл дэх улаан буудайн үнэ гурван хувиар өсжээ.

Тодруулбал орон нутгийн цагаар 17-ны өдөр ОХУ Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрээс гарч буйгаа зарласны дараа ийнхүү үр тарианы үнэ өсөж эхэлсэн байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Чикагогийн худалдааны бирж дээр улаан буудайн фьючерсийн үнэ 3.0 хувиар өсөж, бушель нь 6.81 ам.доллар, эрдэнэ шишийн үнэ 1.4 хувиар өсөж, 5.21 ам.доллар, шар буурцгийн үнэ 1.1 хувиар өсөж 13.86 ам.долларт хүрсэн болохыг онцлов.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ Украинд түрэмгийлэхтэй зэрэгцэн тус улсын үр тарианы экспорт зогсосноор олон улсын үр тарианы үнэ хамгийн дээд хэмжээндээ хүрч өсөж байв. Гэвч мөн оныхоо долдугаар сард олон улсын зуучлалын хүрээнд Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийг байгуулж, Хар тэнгисийн боомтуудаар дамжуулан тээвэрлэх боломжтой болж байдал тогтворжсон билээ. Тус гэрээг тус тус 120 хоног, 60 хоногоор нийт гурван удаа сунгасан ч энэ удаад ОХУ-ын эсэргүүцэлтэй тулгарснаар ийнхүү үргэлжлэх боломжгүйд хүрээд буй юм. Учир нь Украин улсын хувьд үр тарианы экспортдоо далайн тээврийг ашиглахад хүндрэлтэй болж байгаа тул хуурай замаар Зүүн Европоор дамжуулан гуравдагч улс руу экспортлохоос аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Үүний улмаас экспортын хэмжээ огцом буурах нь гарцаагүй.

Украиныг “дэлхийн талхны сагс” хэмээн олон улсад нэрийддэг ба улаан буудай, эрдэнэ шишийг их хэмжээгээр экспортолж ирсэн билээ. Зах зээлд үр тарианы үнийн өсөлтийг дагаад талх, гоймон зэрэг боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний үнэ ч ээлж дараалан өсөж, олон улсын инфляцид сөргөөр нөлөөлөх вий хэмээн шинжээчид эмээж байна.

Хэдийгээр ОХУ болон Бразил улсууд улаан буудай, эрдэнэ шишийн экспортоо нэмэгдүүлж байгаа ч эдийн засгийн хувьд сул дорой орнуудад хүнсний хямрал нүүрлэж болзошгүй гэж Ассошиэйтед Пресс агентлаг анхааруулав.

Үнэн хэрэгтээ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь Украинаас үр тариа худалдан авч Сомали, Йемен, Афганистан зэрэг мөргөлдөөнд нэрвэгдсэн орнуудыг хоол хүнсээр хангахад анхааран ажиллаж байсан юм. Олон улсын аврах хорооны Зүүн Африкийн тэргүүн Шашварт Сараф үр тарианы гэрээг цуцалснаар ган гачигт нэрвэгдсэн Африк тивийн зүүн хойд хэсэгт орших Сомали, Этиоп, Кени зэрэг улсуудад хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх вий хэмээн эмээж байгаагаа онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49