Путин: Норд стрийм 1 шугамын турбиныг Газпромд эргүүлэн өгөхгүй болбоос Европ тивд нийлүүлэх хийн хэмжээ буурна
2022, 7 сарын 20. 15:440

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт Тегеран хотод зохион байгуулагдсан “Астана Тройка” дээд хэмжээний уулзалтын дараагаар, Канад улс Газпромд “Норд стрийм 1” шугамын турбиныг эргүүлэн өгөхгүй болбоос Европ тивд нийлүүлэх байгалийн хийн хэмжээ хоёр дахин буурах болно хэмээн мэдэгджээ.

Түүний тайлбарласнаар өдгөө “Норд стрийм 1” шугамын 2 турбин ажиллаж, өдөрт 60 сая орчим шоо метр хий шахаж байгаа бөгөөд Канад улсаас турбин ирвэл сайн хэрэг болох ч ирэхгүй бол тэд зөвхөн нэг турбинаар хий шахах хэрэгцээ үүсэж, өдөрт ердөө 30 сая шоо метр хий л нийлүүлж чадах гэнэ.

Ноён Путины хэлснээр, “Тэд бидэнд "Норд Стрийм 1" шугамын турбиныг Канад улсаас эргүүлэн өгнө хэмээн хэлж байгаа ч Газпром компанид албан ёсоор мэдээлэл ирээгүй л байна. Бидний хувьд мэдээж тэдгээр турбиныг эргүүлэн авах эрхтэй. Учир нь тэр бол бидний, Газпром компанийн өмч. Харин Газпром компанийн хувьд дан ганц турбиныг хүлээж авах бус холбогдох бичиг баримтыг ч хүлээн авах учиртай” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
6
2
7
3
11
7
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04