Хөнгөн цагаан үйлдвэрлэгч АНУ-ын Alcoa компани 2.2 тэрбум доллароор худалдаж авах саналыг Австралийн Alumina-д тавьжээ
2 сарын 27. 3:080

Хөнгөн цагааны үйлдвэрлэлээрээ АНУ-даа тэргүүлэгч Alcoa компани Австралийн хөнгөн цагааны салбарын томоохон компанийг худалдан авахаар төлөвлөж буй бололтой. Сүүлийн үед цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэж байгаагийн улмаас хөнгөн цагааны эрэлт өсөж байгаатай холбогдуулан хариу арга хэмжээ авч буй үйлдэл хэмээн үүнийг дүгнэж болох юм.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдээлснээр, Alcoa хөнгөн цагааны үндсэн түүхий эд болох хөнгөн цагааны исэл үйлдвэрлэгч Австралийн Alumina компанийг 2.2 тэрбум ам.доллароор худалдаж авах саналыг тавьсан болохыг онцлов. Alumina компани нь Alcoa-тай хамтарсан компани байгуулсан бизнесийн түнш нь юм.

Цаашид хоёр тал хэлэлцээр хийсний үндсэн дээр тодорхой тохиролцоонд хүрвэл энэхүү саналыг хүлээж авахаар төлөвлөж байгаагаа Alumina компанийн захирлуудын зөвлөл мэдэгдэв.

Аlcoa компанийн зүгээс мөн өдөр мэдэгдэхдээ “Хэрэв энэхүү хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд бид хөнгөн цагааны үйлдвэрлэлийн материалын хувьд бусад компаниудаас хараат байдлаа бууруулж, зах зээл дээрх үнийн хэлбэлзлийг даван туулах чадвараа нэмэгдүүдэх болно" гэжээ. Үргэлжлүүлэн “Бид дэлхийн хамгийн том бокситын 20 уурхайн тав, Хятадыг оролцуулахгүйгээр дэлхийн хамгийн том хөнгөн цагааны исэл боловсруулах 20 үйлдвэрийн тавыг эзэмшдэг болох юм” хэмээн дурдсан байна.

Wall Street Journal сонины зүгээс дүгнэхдээ энэхүү худалдан авалт нь Alcoa компанийн хувьд хөнгөн цагаан үйлдвэрлэгчийн байр сууриа бэхжүүлэх томоохон стратеги гэв. Хөнгөн цагаан нь цахилгаан автомашины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцэд өргөн хэрэглэгддэг тул чухал түүхий эдийн тоонд орох болоод байгаа билээ.

Alcoa болон Alumina компаниуд “Alcoa World Alumina & Chemicals (AWAC)” хамтарсан компанийг байгуулж байсан юм. Нийт хувьцааных нь 40 хувийг Alumina эзэмшдэг тус компани Австрали, Бразилд боксит олборлож, хөнгөн цагааны исэл боловсруулдаг аж.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
2
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05