Nvidia компанийн хувьцаа нэг өдрийн дотор 2.5 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээгээрээ АНУ-даа 3-рт бичигдэх болжээ
2 сарын 15. 9:530

Хиймэл оюун ухааны хагас дамжуулагчийн салбарт тэргүүлэгч Nvidia компанийн хувьцааны үнэ өссөөр АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын дунд зах зээлийн үнэлгээгээрээ гуравдугаарт жагсах болжээ.

Орон нутгийн цагаар 14-ний өдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Nvidia компанийн хувьцааны үнэ өмнөх өдрөөс 2,46 хувиар өсөж, 739 ам.долларт хүрсэн байна.

Улмаар тус компанийн зах зээлийн үнэлгээ 1.8253 их наяд ам.долларт хүрснээр АНУ-ын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниудын дунд Microsoft болон Apple-н дараа буюу гуравдугаарт бичигдэх болов.

Өмнөх өдрийг хүртэл зах зээлийн үнэлгээгээр гуравдугаарт бичигдэж байсан Google-ийн толгой компани болох Alphabet-ийн хувьцааны үнэ мөн өдөр ердөө 0.55 хувиар өсөж зах зээлийн үнэлгээ нь 1.8145 их наяд ам.долларт хүрсэн нь Nvidia-гийнхаас доогуур байгаа юм.

Nvidia компанийн хувьд өмнөх өдөр нь Аmazon-ыг ардаа орхин, зах зээлийн үнэлгээгээрээ дөрөвдүгээрт бичигдэж эхэлсэн бол маргааш нь ийнхүү Alphabet-ийг гүйцэж түрүүлсэн байна.

Nvidia-ийн хувьцааны үнэ энэ он гарсаар 49 хувиар өсөөд байгаа бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаагаар авч үзвэл 221 хувийн өсөлтийг үзүүлжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18