Володимир Зеленський улсынхаа аюулгүйн албанд хийсэн цэвэрлэгээг өргөжүүлжээ
2022, 7 сарын 20. 17:107

Өнгөрөгч ням гарагт Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленський улсынхаа ерөнхий прокурор Ирина Венедиктова болон Украины Аюулгүй байдлын албаны дарга Иван Бакановыг албан тушаалаас нь чөлөөлсөн тухай бид мэдээлж байсан билээ.

Тэгвэл ноён Зеленський улсынхаа аюулгүйн албанд хийсэн цэвэрлэгээгээ өргөжүүлж, дэд дарга Володимир Хорбенког ч албан тушаалаас нь огцруулжээ. Түүний үзсэнээр аюулгүйн албаны удирдах албан тушаалтнууд агентлаг дахь Оросыг дэмжсэн элементийг уг үндсээр нь тасалж чадаагүй гэнэ.

Цэвэрлэгээ явуулах хүрээнд Володимир Зеленський засгийн газрынхаа гишүүдийн саналыг хураасан бөгөөд тэдний зүгээс ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн тул тийнхүү аюулгүйн албаны удирдах албан тушаалтнууд огцорсон юм.

Харин санал хураалтын дараагаар Украины “Ардын зарц” намын дарга Давид Арахамия улс төрийн цэвэрлэгээ ойрын хугацаанд үргэлжлэх болно гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, “Ойрын хугацаанд олон цэвэрлэгээ хийх болно. Учир нь өнгөрөгч жилүүдэд Оросын тусгай албаныхан Украины Аюулгүйн албанд зүсээ хувилган олноор нэвтэрч, нууцын зэрэглэлтэй материалуудыг үзэж чадах болсон юм” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
7
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 7 сэтгэгдэл
66.181.161.87
   /
2022, 7 сарын 24. 12:27

Ядархаар хардана гэж нэг үг байдаг

Зочин
66.181.161.94
   /
2022, 7 сарын 23. 22:11

Манайд одоо ирэх сонгуулиар ардын зарц нар гэж гарч ирэх байх даа...

Зочин
202.126.89.172
   /
2022, 7 сарын 23. 18:19

Алиалагч өөрөө өөрөөсөө айдаг сэтгэцийн өвчин тусчдээ кк

64.119.18.26
   /
2022, 7 сарын 23. 17:48

Яг л Гитлер шиг замаар орлоо доо!! Гитлер сүүлрүүгээ дандаа хүчирхэг сөрөг довтолгооны тухай ярьж, ойр тойрондоо оросын тагнуул эрж хайж байдаг өвчтэй болцон байсан юм гэсэн.

Зочин
202.126.90.153
   /
2022, 7 сарын 23. 14:23

Нэр нь ямар эвгүй нам бэ ?! Ардууд хэзээ ч хүн зарцалдагүй , зарц эзэнээсээ эв нь олдвол цугтаагаа эс бөгөөс шууд л ална . Тэгэхээр зеленский аймшигийн хошин
шогийн жүжэг тоглож , укриан улс , укрианы иргэдийг Америк Европийн холбооны туршилт , вирусын золиос болгжээдээ .

76.135.223.254
   /
2022, 7 сарын 21. 1:47

Buh nuutsaa ustgaj bgaa daa

202.9.46.44
   /
2022, 7 сарын 20. 21:02

Аюулгүйн албаны дарга нь энэ нохойн багынхан найз байсан орос эхнэртэй. Ерөнхий прокурор нь хуурамч мэдээг нь батлаагүй. Энэнээс өөр шалтгаан байхгүй. Киевийн буюу фашист дэглэмд сөрөг хүчин гэж байхгүй! Бүгд зөвшөөрөх эсвэл баригдаж үхэх л сонголт бий. Орос украины 2 дахь хэлэлцээрт орсон 1 гишүүнээ баривчилаад маргааш нь л алаад гудамжинд хаясан нь байсан. Бүх сөрөг хүчний удирдлагуудаа алсан. Сөрөг хүчэнийхээ удирдагч Недведэвийг бас л баривчилсан. Тамлсан ил болсноор алж чадаагүй байгаа. Энэ нохой хамгийн сүүлд өөрийнхөө эсрэг нийтлэл бичсэн сэтгүүлийг алсан.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35