Техас муж улсад цагаачдыг баривчлан хорихыг зөвшөөрчээ
3 сарын 20. 16:490

Сүүлийн үед аль ч муж улсад хэрэгжүүлж байгаагүй цагаачлалын тухай хамгийн хатуу хуулийг хэрэгжүүлэхийг АНУ-ын Дээд шүүхээс Техас муж улсын эрх баригчдад зөвшөөрчээ.

Ингэснээр АНУ-Мексикийн хилээр хууль бусаар нэвтэрсэн хэмээн сэжиглэгдэж буй хүмүүсийг цагдаа нар баривчлан хорих эрхтэй болж байна.

Харин Жо Байдены засаг захиргаа уг хуулийг эсэргүүцэж, Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэжээ. АНУ-ын хилийг хууль бусаар давах нь холбооны улсын хэмжээний гэмт хэрэг боловч цагаачлалын шүүхээс иргэний хэрэг гэж үздэг.

Техасын хууль /SB4/ маргаан дагуулж байгаагийн нэг шалтгаан нь тус улсын цагаачлалын хуулиудыг муж улсууд тус тусдаа бус харин зөвхөн холбооны засгийн газар хэрэгжүүлэх боломжтой хэмээн шүүх үздэг байсантай холбоотой.

SB4 хуулийн дагуу сургууль, эрүүл мэндийн байгууллага, мөргөлийн газраас бусад газарт хууль бусаар хил давсан хэмээн сэжиглэгдэж буй хэнийг ч цагдаагийн ажилтнууд саатуулан баривчлах эрхтэй юм.

Шийтгэлийн хувьд хорих ял эсвэл 2000 хүртэлх ам.долларын торгууль ногдуулна. Албадан гаргасны дараа Техаст дахин хууль бусаар нэвтэрсэн хүмүүст тухайн хүний цагаачлалын түүх, гэмт хэрэг үйлдсэн эсэхээс шалтгаалан 20 хүртэлх жил шоронд хорих ял онооно.

Харин Цагаан ордон уг шийдвэрийг эрс шүүмжилсэн байна. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгдэхдээ, SB4 нь Техасын оршин суугчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хууль сахиулах байгууллагуудын ачааллыг нэмэгдүүлж, өмнөд хил дээр эмх замбараагүй байдал үүсгэнэ гэлээ.

Харин Техасын Ерөнхий прокурор Кен Пакстон хэлэхдээ, Дээд шүүхийн шийдвэр бол Ж.Байдены засаг захиргаа болон Америкийн Иргэний эрх чөлөөний холбоог ялсан “асар том ялалт” гэж дүгнэн сайшаажээ. "Техас муж улс болоод түүний бүрэн эрхт байдлыг хамгаалж, шүүхэд ялалт байгуулах нь миний хувьд нэр төрийн хэрэг" гэж тэрбээр X хуудсандаа бичжээ.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41