Байден АНУ-ын орчин үеийн түүхэнд үйлдвэрчний эвлэлийн ажил хаялтыг дэмжсэн анхны ерөнхийлөгч болжээ
2023, 9 сарын 28. 3:010

Үйлдвэрчний эвлэлүүдийг дэмжигч” хэмээн өөрийгөө тодорхойлсон АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тус улсын орчин үеийн түүхэнд үйлдвэрчний эвлэлийн ажил хаялт болсон газарт очиж, эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн анхны ерөнхийлөгч боллоо.

Ерөнхийлөгч Байден орон нутгийн цагаар 26-ны өдөр АНУ-ын Мичиган мужийн Уэйн каунтид айлчилж Форд, Женерал Моторс, Стеллантис зэрэг Америкийн автомашин үйлдвэрлэгч гурван том компанийн эсрэг өрнөж буй Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн 12 дахь өдрийн ажил хаялтын жагсаалд оролцжээ.

Хоёр талын маргаан үргэлжилж буй энэ үед ерөнхийлөгч Байден Женерал Моторс компанийн сэлбэг, эд ангийн үйлдвэрийн ажилчдын ажил хаялт болж буй газарт очин тус үйлдвэрийн ажилчдыг дэмжих зорилгоор ийнхүү хүрэлцэн ирсэн нь энэ аж.

Мөн өдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер товч хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ ерөнхийлөгч Байден Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн ажилчидтай эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, тэдэнд шударга хандахыг компанийн удирдлагуудаас шаардахаар ирсэн гэж тайлбарлав. Түүнчлэн тэрээр энэ нь орчин үеийн түүхэнд анх удаа АНУ-ын одоогийн ерөнхийлөгч үйлдвэрчний эвлэлийн ажил хаялтыг дэмжсэн явдал болж буйг онцлон тэмдэглэсэн байна.

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр жирийн хууль тогтоогчид нэр хүндээ өсгөх зорилгоор үйлдвэрчний эвлэлийн ажил хаялт болж буй газарт очих нь тогтсон үзэгдэл хэдий ч одоогийн ерөнхийлөгч ажил хаялт өрнөж байгаа газарт очиж, эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн явдал Америкийн түүхийн хуудаснаас олоход хэцүүхэн үйл явдал хэмээн дурджээ.

Учир нь шүүхээр шийдүүлэхээс аргагүй хөдөлмөрийн маргааны үед хэлэлцээ хийж буй хоёр талын аль нэг талыг баримтлах нь хөдөлмөрийн менежментийн маргаанд шууд хөндлөнгөөс оролцож байгаа мэт харагддаг тул өмнөх ерөнхийлөгчид үүнээс зайлсхийсээр ирсэн аж.

Гадаадын хэвлэлүүд болон орон нутгийн хэвлэлүүд ерөнхийлөгч Байдены уг үйлдлийг ирэх оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдах ерөнхийлөгчийн сонгуульд зориулан оноо авах гэсэн үйлдэл хэмээн дүгнэсэн байна.

Засгийн газрын үнэлгээнд сөргөөр нөлөөлж буй энэхүү томоохон ажил хаялтыг аль болох эрт зогсоохыг хичээхийн зэрэгцээ Ардчилсан намын улс төрийн түшиц газар болсон үйлдвэрчний эвлэлүүдийн дэмжлэгийг авах гэсэн оролдлого хэмээн тайлбарлажээ.

Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд ерөнхийлөгч Байденыг дэмжсэн ч ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд аль намыг дэмжин оролцохоо хараахан мэдэгдээгүй байгаа юм.

Үүний зэрэгцээ, ерөнхийлөгч асан Трамп орон нутгийн цагаар 27-ны өдөр Мичиган мужийн Детройт хотод айлчилж, тус ажил хаялттай холбоотойгоор зохион байгуулж буй жагсаалд үг хэлэхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01