Европын Комиссоос ЕХ-ны гишүүн орнуудыг байгалийн хийн хэрэглээгээ 15 хувиар танахад уриалжээ
2022, 7 сарын 21. 13:040

Европын Комиссоос ОХУ-ыг байгалийн хийн нийлүүлэлтээ бүрэн зогсоож магадгүй гэж сэрэмжлэхдээ Европын Холбооны гишүүн орнуудыг ирэх наймаас гуравдугаар сарын хооронд байгалийн хийн хэрэглээгээ 15 хувиар танахад уриалжээ.

Тэдний мэдэгдсэнээр улс орнууд уриалгыг хүлээн авч, хэрэгжүүлэх нь сайн дурын хэрэг хэдий ч Москвагийн талаас энэ зун хийн нийлүүлэлтээ зогсоовол хэрэглээг танах асуудлыг хуулийн оролцоотойгоор зохицуулах гэнэ.

ОХУ-аас ХБНГУ руу хий шахдаг “Норд Стрийм 1” хоолойн хувьд засварын ажлаас үүдэн 10 хоног хаалттай байгаа бөгөөд энэ пүрэв гарагаас хэвийн ажиллах товтой байгаа юм. Гэвч Европын зүгээс Москвагийн талыг амлалтдаа хүрэхгүй байж магадгүй гэсэн зовнилтой байгаа ажээ.

Харин лхагва гарагт ерөнхийлөгч Владимир Путин Канад улсаас ОХУ-д хийн хоолойн турбиныг эргүүлэн өгөхөд эргэлзэж байгаагаа хуваалцсан юм. Улмаар турбиныг эргүүлэн өгөхгүй болбоос тэдэнд хийн нийлүүлэлтийг зогсоохоос өөр аргагүй нөхцөл үүсэхийг ч тэр сануулсан байна.

Үйл явдлын хүрээнд Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйены мэдэгдсэнээр ОХУ байгалийн хийг зэвсгийн шугамаар ашиглаж, тэднийг сүрдүүлж байна гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
2
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35