ОХУ-ын түүхий газрын тосны экспортод чиглэсэн барууны хориг арга хэмжээ үр дүн султай байна
2023, 7 сарын 24. 10:550

Wall Street Journal сонины мэдээлснээр Оросын түүхий газрын тос барууны орнуудын тогтоосон үнийн дээд хязгаараас өндөр үнээр худалдаалагдаж байгаа нь барууны хориг арга хэмжээ үр дүн муутай байгааг харуулж байна хэмээн онцлон тэмдэглэжээ.

Олон улсын эрчим хүчний салбарын үнэд үнэлгээ хийдэг Аrgus Media компанийн мэдээлснээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ болон барууны бусад орнууд Оросын түүхий газрын тосны эсрэг хориг арга хэмжээ авснаас хойш ОХУ-ын “Урал”-ын газрын тосны үнэ нэг баррель нь 60 ам.доллараас давсан гэв.

ОХУ-ын өдүүлсэн дайны санхүүжилтийг таслан зогсоох зорилгоор тус улсын түүхий газрын тосонд үнийн дээд хязгаарыг тогтоож баррель тутамд 60 ам.доллароос хэтрүүлэхгүй байх шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн “Их долоо”-гийн бүлэг, Европын холбоо, Австрали зэрэг улс орнууд гаргасан билээ.

Үнийн дээд хязгаараас давсан үнээр Оросын түүхий газрын тосыг тээвэрлэсэн тээврийн компаниудад АНУ болон Европын даатгалын компаниуд үйлчилгээ үзүүлэхгүй байх журмыг мөн уг хориг арга хэмжээнд тусгаж өгсөн байдаг юм.

Уралын түүхий газрын тосны үнэ нэг баррель нь 60 ам.доллароос давсан явдал нь Оросууд барууны хориг арга хэмжээнд хэсэгчлэн дасан зохицож чадсаны нэг жишээ хэмээн Wall Street Journal сонин өгүүлсэн байна.

Уралын газрын тос үнийн дээд хязгаараас давж чадсан шалтгаан нь ОПЕК+ (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага)-ийн гишүүн газрын тос олборлогч орнууд сүүлийн үед олборлолтоо бууруулж эхэлсэнтэй шууд холбоотой хэмээн үзэж болох юм.

Тодруулбал ОПЕК+ нь Саудын Араб тэргүүтэй ОПЕК-ийн гишүүн орнууд болон ОХУ зэрэг бусад томоохон газрын тос олборлогч орнуудын зүгээс түүхий газрын тосны эрэлт, нийлүүлэлт төдийгүй олон улсын зах зээл дэх газрын тосны үнийг зохицуулах зорилгоор байгуулагдсан зөвлөлдөх байгууллага юм.

АНУ-ын тал Саудын Арабаас түүхий газрын тосны нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг шаардсан ч АНУ, ОХУ-ын хооронд төвийг сахисан байр суурьтай байгаа Саудын Араб олборлолтоо нэмэгдүүлэх уг хүсэлтийг хүлээж авахгүй байгаа билээ. Тодруулбал дэлхийн хамгийн том газрын тос олборлогч Саудын Арабын хувьд энэ сараас эхлэн өдөрт олборлох хэмжээгээ нэг сая баррелиар бууруулахаар болсон шийдвэрээ ирэх сард ч үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна.

Ази тивийн хувьд Саудын Арабаас илүү Оросын түүхий газрын тосны эрэлт нэмэгдсэн нь Уралын газрын тосны үнэ өсөхөд нөлөөлсөн бололтой. Тухайлбал өнгөрсөн сард БНХАУ-ын ОХУ-аас импортолсон түүхий газрын тосны хэмжээ 10.5 сая тоннд хүрч, дээд амжилт тогтоосон байна.

Украины дайн эхэлснээс хойш Хятад болон АНУ хоорондын стратегийн сөргөлдөөн улам гаарч эхэлсэн бол нөгөөтэйгүүр Оростой харилцах харилцаа илүү гүнзгийрсэн юм.

Олон улсын хамтын нийгэмлэгийн хориг арга хэмжээнээс зайлсхийх зорилготой “сүүдрийн флот" үйл ажиллагаагаа эрчимжүүлж буй явдал нь ч Оросын түүхий газрын тосны эсрэг барууны хориг арга хэмжээний нөлөөг сулруулж буй хүчин зүйлийн нэг яалтачгүй мөн юм.

"Сүүдрийн флот"-од олон улсын хамтын нийгэмлэгийн харьяа газрын тос боловсруулах үйлдвэрүүд хамрагддаггүй ба олон улсын хориг арга хэмжээнд өртөж буй ОХУ зэрэг орнуудаас голчлон газрын тос тээвэрлэдэг компаниуд хамаардаг байна.

Олон улсын усан онгоцны үйл ажиллагааг ажигладаг Vortecsa компанийн мэдээлснээр, энэ оны хоёрдугаар улиралд 2021 оны эцэстэй харьцуулахад тав дахин их хэмжээтэй “сүүдрийн флотууд” хориг арга хэмжээнд хамрагдсан газрын тос үйлдвэрлэгчидтэй хамтран ажилласан бөгөөд эдгээр хөлөг онгоцны 80 орчим хувь нь Оросын зах зээлд оролцсон болохыг тогтоожээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35