Хөрөнгө орлогын хэмжээгээрээ Азидаа тэргүүлэгч Адани Билл Гейтсийг ардаа орхиж, дэлхийд 4-т бичигдэх болжээ
2022, 7 сарын 24. 2:310

Хөрөнгө орлогын хэмжээгээрээ Азидаа тэргүүлэгч, Энэтхэгийн Адани группын тэргүүн Гаутам Адани Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийг ардаа орхиж, хөрөнгө орлогын хэмжээгээрээ дэлхийд дөрөвт бичигдэх болжээ. Түүний эзэмшлийн компанийн хувьцааны үнэ өсөхийн хэрээр түүний хөрөнгийн хэмжээ багагүй хэмжээгээр өссөн бол Билл Гейтсийн хувьд сүүлийн үед хандивын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсноор хөрөнгө нь буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Блүүмбэрг сувгийн тэрбумтнуудын индексийн орон нутгийн цагаар 23-ны өдрийн мэдээгээр Аданигийн хөрөнгө 112.5 тэрбум ам.долларт хүрсэн нь тавдугаарт бичигдэж буй Гейтсээс 230 сая ам.доллар илүү байгаа юм.

Тэрээр түүхий эдийн үнийн өсөлт, Энэтхэгийн засгийн газрын хөгжлийн бодлоготой холбоотой таатай мэдээний ачаар зөвхөн энэ онд л гэхэд хөрөнгөө 35.6 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн байна. Өнгөрөгч хоёрдугаар сарын байдлаар тэрээр уг тэрбумтнуудын индексийн 10 дугаарт бичигдэж байсан билээ.

Адани групп нь Энэтхэгийн эрчим хүч, логистикийн томоохон компани бөгөөд анх 1988 онд худалдааны жижигхэн компаниас гараагаа эхэлж байв. Одоогийн байдлаар Адани групп нь Энэтхэг даяар боомтын ашиглалт, нөөцийн хөгжил, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний үлдвэрлэл, газрын тос, байгалийн хий, дэд бүтцийн бүтээн байгуулалт, ашиглалт зэрэг хэд хэдэн салбарт бизнесээ өргөжүүлсэн аж. Саяхан сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгчийн үйлдвэрлэлтэй холбоотой томоохон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг мөн зарласан байна.

Мөн энэ оны эхээр тус компани нь БНСУ-ын POSCO компанитай байгаль орчинд ээлтэй гангийн нэгдсэн үйлдвэр (төмөр хийх, ган хийх, цувих гурван процессоор тоноглогдсон ган тээрэм) барих зэрэг хамтарсан төслүүдэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

Нөгөөтэйгүүр уг индексийн тавдугаарт бичигдсэн Билл Гейтсийн хувьд нөхцөл байдал харин эсрэгээрээ энэ онд түүний хөрөнгийн хэмжнн 26.5 тэрбум ам.доллароор буурчээ.

Учир нь түүний үүсгэн байгуулсан Майкрософт компанийн хувьцаа буурснаас гадна их хэмжээний мөнгөн хандивыг өөрийн нэрийн санд хандивласантай холбон тайлбарласан байна. Өнгөрсөн 13-ны өдөр ч тэрээр дахин 20 тэрбум ам.долларыг хандивлахаа амласан билээ.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35