Украины экспортын тэргүүлэгч боомт Одесса руу Оросын арми агаарын цохилт өгчээ
2022, 7 сарын 24. 3:4512

Украины экспортын тэргүүлэгч боомт болох Одесса хотын дэд бүтцэд Оросын арми пуужингийн цохилт өгчээ. Украины үр тариаг Хар тэнгисээр дамжуулан экспортлох Украин, ОХУ, НҮБ, Туркын дөрвөн талт хэлэлцээр өндөрлөөд ердөө хоёрхон хонож буй үед уг цохилт болсон нь тун их анхаарал татаж байна. Энэхүү агаарын цохилтын улмаас хэлэлцээрийн үеэр тохиролцоонд хүрсэн шийдвэрүүд тодорхой бус болох төлөвтэй байгаа юм.

Орон нутгийн цагаар 23-ны өдөр Украины өмнөд бүсийн командлал Телеграм платформоор дамжуулан "Оросын арми Украины Одесса боомтын дэд бүтцийг Калибр далавчит пуужингаар цохилт өглөө" гэж мэдэгджээ.

Одесса боомтын зөвлөлийн гишүүн Олеси Хончаренко мөн цахилгаан утсандаа Одесса хотын боомтын эргэн тойронд зургаан удаа дэлбэрэлт болж, боомтод галын аюул нүүрлээд байна хэмээн цохон тэмдэглэв.

Үүнээс гадна Украины Агаарын довтолгооноос хамгаалах анги ч хэд хэдэн удаа пуужин харваж, хоёр талын сөнөөгч онгоцнууд “нэгийгээ үзэж” байгаа тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатайг мэдэгдсэн байна.

"Тэд (Орос) нэг гараараа гэрээ байгуулж, нөгөө гараараа пуужин харвалаа. Оросын Хар тэнгисийн флотыг тэр чигт нь сөнөөх нь үр тарианы экспортыг сэргээх хамгийн сайн арга байж болох юм” хэмээн Хончаренко сэтгэгдлээ илэрхийлжээ.

Урд өдөр нь Украин, ОХУ, НҮБ, Турк улс дэлхийн хүнсний хямралыг шийдвэрлэх зорилгоор Хар тэнгисээр үр тариа экспортлох гэрээнд гарын үсэг зураад байсан билээ. Тэд Хар тэнгист аюулгүй коридор үүсгэж, Украины үр тариа хийгээд Оросын үр тариа, бордооны экспортын замыг нээх тохиролцоонд хүрсэн юм.

Дайн эхэлснээс хойш ОХУ-ын арми Хар тэнгисийн боомтуудыг бүсэлж хүнсний гол экспортлогч орон болох Украины үр тарианы экспортын замыг хааж, дэлхийн хүнсний хангамж, нийлүүлэлтэд айдас хургуулж байсан билээ.

Гэтэл уг асуудлыг шийдвэрлэх яриа хэлэлцээ арай гэж тохиролцоонд хүрсний маргааш нь үр тариа экспортлох боомтуудын нэг болох Одесса хотын дэд бүтцэд пуужингийн цохилт өгсөн нь үр тарианы экспортын уг гэрээ цуцлагдах вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.

Мөн өдөр үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөж байсан дөрвөн талын хамтарсан зохицуулалтын төвийн үйл ажиллагаа ч хэвийн үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгааг мөн онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
3
1
1
1
2
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 12 сэтгэгдэл
64.119.23.58
   /
2022, 7 сарын 24. 10:25

логиктой шүүлтүүртэй мэдээлэл оруулвал. cnnbbc reuters зэрэг мэдээний хуудсууд мэдээлэл зохион баыгуулалттай цацаж байна. Дайныг зогсоохыг хүсэхгүй байгаа нууц ажиллагаа явагдлаа.

Иргэн
192.82.88.73
   /
2022, 7 сарын 24. 9:40

ЭНЭ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ШҮҮ! УКРАЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДАЛИМДУУЛЖ ГАДНЫ ЗЭВСЭГ ЗӨӨЖ БАЙГААД ЯГ БАЙРАНДАА УСТГУУЛСАН. ҮР ТАРИА ТЭЭВЭРЛЭХЭД ОГТ ХАМААГҮЙ!

202.126.89.182
   /
2022, 7 сарын 24. 9:30

Украйн зэвсэг зөөж байгаад баригдаж устгуулсан шүү дээ

Би
103.10.21.250
   /
2022, 7 сарын 24. 9:13

Украйн лалрууд аягүй бол гэрээ байгуучихсан гээд л тэр боомтдоо зэр зэвсэг цуглуулж бөөгнүүлээд л лалартаа биз.

Зочин
202.126.89.168
   /
2022, 7 сарын 24. 9:08

Тэрүүгээр далимдуулж барууны зэвсэг оруулж ирсэн байж таарна. Барууныхны болон чоно дагасан хээрийн нохой болсон украйны араншин ийм. Чоно борооноор гэгчээр.

Зочин
66.181.160.81
   /
2022, 7 сарын 24. 8:56

Украина өөрсдөө пуужин харваад дараа нь хуцаад л байгаа биздээ

Зочин
139.5.219.231
   /
2022, 7 сарын 24. 8:47

Украйны фашист тоглоом элэнский жинхэнэ худалч псда да.

202.9.47.136
   /
2022, 7 сарын 24. 8:39

зөв муусайн ухрөйнуудыг хоолгүй болгож байгаад хэлсэндээ хүрдэг болгох хэрэгтэй Түркүүд гэж нэг хулхи гарууд дундаас нь ашиг шаах гээд будилуулж байгаа

124.158.66.85
   /
2022, 7 сарын 24. 8:10

Рашистууд ийм л хогийн улс гэдэгээ дахин баталлаа.

66.181.161.25
   /
2022, 7 сарын 24. 8:28

Нацист Украйн бүр илүү хогийн улс. Хүүхэд ,эмэгтэйчүүд, өндөр настнаар бамбай болгож тулалдана.

5 0
Зочин
66.181.161.25
   /
2022, 7 сарын 24. 8:26

Украйнууд өөрсдөө хэлсэндээ хүрдэг хүмүүс мөн үү. Барууны зэвсгээр бардамнах нь сүүлийн үед илт илэрхий болоод байгаа. Цохилт өгөх нь зөв.

7 1
Зочин
202.126.89.102
   /
2022, 7 сарын 24. 7:55

Хориг арга хэмжээгээ дахиад шинээр нэмсэн болохоор Орос өөр яах вэ дээ. АНУ. Европын холбоо буруутай.

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04