Конгресс дахь фракцуудын удирдагчид засгийн газрын санхүүжилтийг сунгахаар тохиролцжээ
2 сарын 29. 14:280

Конгресс дахь Ардчилсан намын ба Бүгд найрамдах намын бүлгүүдийн удирдагчид засгийн газрын санхүүжилтийг сунгах тохиролцоонд хүрснээ лхагва гарагт мэдэгджээ. Энэ асуудлыг Конгрессын хоёр танхим удахгүй хэлэлцэнэ.

Хоёр намын бүлгийн дарга нар есдүгээр сарын 30-нд дуусах санхүүгийн жилд холбооны улсын хэд хэдэн хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай 12 хуулийн төслийг батлах тохиролцоонд хүрснээр засгийн газрын үйл ажиллагаа ирэх бямба гарагт зогсох эрсдэлээс зайлсхийж чадлаа.

Төлөөлөгчдийн танхим ба Сенатын танхим дах фракцуудын удирдагчдын хийсэн тохиролцоо нь гуравдугаар сарын 8, 22-ны өдрүүдийг хүртэл засгийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд санхүүжилтийн тухай түр хуулийн төслөөр санал хураалт явуулах боломжийг олгож, хууль тогтоогчдод бүтэн жилийн санхүүжилтийн хуулийн төслийг судалж хэлэлцэх хугацаа өгөх юм.

"Түр санхүүжилтийн арга хэмжээний тухай асуудлыг Конгрессын хоёр танхимаар энэ долоо хоногт хэлэлцүүлж, санал хураалт явуулна" гэж Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон, Сенат дахь олонхын бүлгийн дарга Чак Шумер, Сенат дахь Бүгд найрамдах намын бүлгийн дарга Митч МакКоннелл, Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын бүлгийн дарга Хаким Жеффрис болон хоёр танхимын төсвийн хороодын дарга нарын хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Одоо хоёр намын бүлгийн дарга нар дээрх шийдвэрийг дэмжүүлэхийн тулд гэрээний нөхцөлүүдийг намын гишүүддээ тайлбарлах ёстой.

Энэхүү тохиролцоо нь санхүүжилтийн 12 хуулийн төслөөс зургааг нь гуравдугаар сарын 8 гэхэд, бусдыг нь гуравдугаар сарын 22-ны дотор батлах боломжийг олгоно.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01