SpaceX компанийн нэг жилд хөөргөсөн пуужингийн тоо дээд амжилт тогтоожээ
2022, 7 сарын 25. 15:030

Илон Маскын үүсгэн байгуулсан АНУ-ын сансар судлалын SpaceX компанийн энэ он гарсаар хөөргөсөн пуужингийн тоо өөрийн компанийн хувьд дээд амжилт тогтоожээ.

SpaceX компанийн зүгээс орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдэгдэхдээ энэ онд 32 удаа “Falcon 9” пуужинг амжилттай хөөргөснөө зарлахын зэрэгцээ өнгөрсөн жилд хөөргөсөн пуужингийн тооноос (31) давсан болохыг онцлон тэмдэглэв.

SpaceX компани өмнөх өдөр нь Калифорни дахь Ванденберг сансрын баазаас “Falcon 9” пуужинг дэлхийн нам дор тойрог замд хөөргөсөн юм.

Энэ удаад хөөргөсөн “Falcon 9” пуужинд SpaceX-ийн хэрэгжүүлж буй өндөр хурдны өргөн зурвасын сансрын интернетийн үйлчилгээ болох “Starlink” төслийн 46 жижиг хиймэл дагуулыг ачаалсан байна.

Энэхүү үйл явдлын талаар Маск өөрийн Твиттер хуудаснаа “SpaceX-ийн хамт олонд шинэ амжилт тогтоосонд баяр хүргэе" хэмээн бичжээ.

Хэрэв тус компани энэ хурдаараа пуужин хөөргөсөөр байвал энэ жилд хөөргөх пуужингийн тоо 50 давах төлөвтэй байна. SpaceX компани энэ жил 52 удаа пуужин хөөргөх зорилготой ажиллаж буй юм.

”Falcon 9" пуужинг энэ жил 6.4 хоногт нэг удаа хөөргөсөн бөгөөд сансрын станц болон дэлхийн тойрог замд 300,000 орчим кг ачааг тээвэрлэн хүргэсэн байна.

SpaceX компани нь хоёр дахь шатны “Falcon 9” пуужинг нисгэгчгүй болгосны дээр дахин ашиглах боломжийг бүрдүүлэн сайжруулалт хийснээр хөөргөх тоо нэмэгдэж, зардлыг мэдэгдэхүйц бууруулсан билээ.

SpaceX компани “Falcon 9” пуужинг ашиглан дэлхийн нам дор тойрог замд 2800 хиймэл дагуулыг байршуулаад байгаа бөгөөд энэ тоог 30,000 хүртэл нэмэгдүүлэх зорилгоор эрх баригчдаас нэмэлт зөвшөөрөл хүсээд байгаа аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35