Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн контентод шинэ тохиргоо нэвтрүүлжээ
3 сарын 20. 17:000

Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн дүрс бичлэгт шошго тэмдэг тавихыг контент бүтээгчдээс шаардах шинэ тохиргоо нэвтрүүлж байгаагаа YouTube мэдэгджээ.

Хиймэл оюун ухаан нь /Generative AI/ зохиол бичих санаанаас эхлээд бүтээлч үйл явцыг сайжруулах хэрэглүүрүүдийг турших зэргээр контент бүтээгчдийн өөрсдийгөө илэрхийлэх арга замуудыг өөрчилж байна. Гэтэл үзэгчид өөрсдийн үзэж буй контентыг бүтээхэд хиймэл оюун ухаан ашигласан уу гэдгийг мэдэхийг улам бүр хүсэж байна. Тиймээс бид тухайн контентыг бүтээхэд хиймэл оюун ухаан ашигласан болохыг үзэгчдэд ил тод болгохын тулд Creator Studio хэсэгт шинэ тохиргоог танилцуулж байна" гэж YouTube-ийн мэдэгдэлд дурджээ.

Харин илтэд бодит биш, дүрснээс анимэйшн үүсгэсэн, тусгай эффект агуулсан эсвэл Generative AI ашиглан бүтээсэн контентын мэдээллийг ил болгохыг шаардахгүй ажээ.

Шинэ тохиргоо нь үзэгчдэд ил тод байдлыг нэмэгдүүлэх, контент бүтээгчид ба үзэгчдийн хооронд итгэлцлийг бий болгох зорилготой юм.


Эх сурвалж: UNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18