Шинэ ажлын эхний өдөрт өөрийгөө хэрхэн бэлдэх вэ?
2022, 7 сарын 26. 10:000

Шинэ ажлын анхны өдөр гэдэг хүн бүрийн хувьд чухал, тодоор дурсагдах өдөр байдаг билээ. Тиймээс ажлын анхны өдөртөө зохих ёсны бэлтгэлтэй байх нь тухайн өдрийг амжилттай давах үндэс болдог. Тэгвэл бид танд ажлын анхны өдөр өөрийгөө хэрхэн бэлдэх хэрэгтэй талаар багахан зөвлөмж хүргэе.

Эрт ирэх

Ажлын анхны өдөр хоцрохыг хүсэх хүн үгүй. Тиймээс ажил эхлэхээс дор хаяж таван минутын өмнө ажлын байран дээрээ ирсэн байх нь зүйтэй. Ингэхийн тулд та урьд шөнөдөө хангалттай нойр авч, сайн амарсан байх хэрэгтэй. Хэрэв та урьд өмнө нь шинэ ажлын байрандаа огтоос зочилж байгаагүй бол бид танд ажлын анхны өдрөө эхлүүлэхээс урьдаар ойр хавьд нь байх кафе эсвэл ресторанд зочлохыг зөвлөе. Харин та зайнаас ажиллах болбоос өөрт шаардлагатай техник хэрэгслийн хэвийн ажиллаж байгааг шалгаарай.

Ажлын анхны өдөр ирэхдээ ямар бэлтгэл базаах хэрэгтэй тухай зөвлөмжийг сайтар мөрдөх

Ажлын анхны өдөр эхлэхээс өмнө танд хүний нөөц эсвэл удирдлагын тань зүгээс ажлын байранд ирэхдээ ямар бэлтгэл базаах хэрэгтэй тухай зөвлөмж өгөх нь дамжиггүй. Хэрэв та томоохон корпорацад орж байгаа бол тэд бүр энэ тухай цахим шуудан бэлдээд явуулахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс тухайн зөвлөмжийг сайтар уншиж танилцах нь таны үүрэг билээ.

Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг авч очих

Ажлын анхны өдөр гэдэг бусад ажлын өдрөөс илүү их анхаарал шаарддаг. Тиймээс зарим зүйлсийг бичиж тэмдэглэх ч шаардлага гарна.

Хэвшмэл байдлаар хувцаслах

Компанийн дотоод журамтай бүрэн танилцаагүй, хэрхэн хувцаслах соёлыг нь мэдээгүй цагт хэвшмэл байдлаар хувцаслахыг бид зөвлөж байна. Ажлын анхны өдөр цэнхэр жинс, юүдэнтэй цамцтай очих нь тийм ч зохистой хувцаслалт биш шүү дээ. Хэрэв та хэрхэн хувцаслах ёстой талаар эргэлзэж байвал ажлын ярилцлагад орохдоо хэрхэн хувцасласан түүнийгээ дуурайж болно.

Ажиллах орчноо тохижуулах

Хэрэв та зайнаас ажиллах гэж байгаа бол ажиллах орчноо тохижуулаарай. Ажил хийхэд таатай, чимээгүй орчныг бүрдүүлэх нь таны ажлын гүйцэтгэлд шууд нөлөөлнө. Харин та оффист ажиллах болбол жижигхэн цэцэг эсвэл гэр бүлийн зургаа аваад очиж болно шүү дээ. Гол нь тухайн орчин танд хүнийрхүү бус таатай мэдрэмж төрүүлж байх хэрэгтэй юм.

Өөрийгөө танилцуулах

Шинэ ажилд орж шинэ хамт олонтой болж байгаа үед өөрийгөө танилцуулах гэдэг зайлшгүй зүйл. Тиймээс өөрийгөө танилцуулаарай гэхэд сандарч, түгдчихийн оронд өөрийнхөө тухай жижигхэн танилцуулга бэлдээрэй. Хэн гэдэг, яагаад энэ ажилд орох болсон, өмнө нь хаана, ямар албан тушаалд ажиллаж байсан гээд багахан танилцуулга л хангалттай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
1
1
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35