АНУ-ын томоохон компаниуд энэ долоо хоногт 2-р улирлын ашиг орлогоо тайлагнана
2022, 7 сарын 26. 0:000

АНУ-ын эдийн засгийн уналт, аж ахуйн нэгжүүдийн орлого муудаж буйд санаа зовниж буй энэ үед Apple, Amazon, Meta зэрэг томоохон технологийн компаниуд энэ долоо хоногт 2-р улирлын үр дүнгээ ар араасаа зарлах төлөвлөгөөтэй байна.

FactSet санхүүгийн шинжилгээний фирмийн мэдээлснээр S&P 500 зэрэг компаниудын гуравны нэгээс илүү хувь нь энэ долоо хоногт өнгөрсөн улирлын ашгаа тайлагнах аж.

Google-ийн толгой компани Alphabet болон Microsoft компаниуд 26-нд, Meta 27-нд, Apple болон Amazon 28-нд тус тус 2-р улирлын ашгаа танилцуулах аж.

Эхний улиралд долоон жилийн хугацаанд анх удаагаа алдагдалтай ажилласан Аmazon 2-р улиралд ашигтай ажилласан байх магадлалтай байна.

Харин Apple компанийн хувьд өмнөх оны мөн үеэс 13 хувиар буурсан буюу 18.81 тэрбум ам.долларын ашигийг, Мicrosoft өнгөрсөн оны мөн үеэс 5 хувиар өссөн буюу 17.29 тэрбум ам.долларын ашигтай ажилласнаа тус тус тайлагнах төлөвтэй байгаа аж.

Түүнчлэн Alphabet болон Meta компаниудын ашиг орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан гэсэн тооцоо гарчээ.

Үүнээс гадна Coca-Cola, McDonald's, General Motors, General Electric, Boeing, Ford, Qualcomm, AstraZeneca, Sony компаниуд мөн ашиг орлогоо тайлагнах юм.

FactSet фирмийн тооцоолж буйгаар 2-р улирлын орлогын нийт өсөлт 4.8 хувь байх төлөвтэй байгаа нь 2020 оны сүүлээс хойших хамгийн бага өсөлт хэмээв.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04