Турк улс ОХУ, Азербайжан, Иранаас байгалийн хий худалдан авах гэрээгээ сунгахаар төлөвлөж байна
2022, 7 сарын 27. 17:540

Мягмар гарагт Туркийн эрчим хүчний сайд Фатих Донмезийн мэдэгдсэнээр, тус улс ОХУ, Азербайжан, Иранаас байгалийн хий худалдан авах гэрээгээ сунгахаар төлөвлөж байгаа гэжээ.

Энэ талаар тэрээр Хабер Глобал сувагт өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд түүний хэлснээр, “Манай улсын хувьд байгалийн хийн гол нийлүүлэгчид нь ОХУ, Азербайжан, Иран улс юм. Тиймээс бид тэдэнтэй байгуулсан гэрээгээ дахин сунгахаар төлөвлөж байгаа. Бидний зүгээс байгалийн хийн хэрэгцээгээ бүрэн хангахыг хүсэж байна” гэсэн байна.

ОХУ болон Турк улсын хувьд байгалийн хийн худалдаа, нийлүүлэлтийн хүрээнд түншлэх нь тэдний эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэл юм. Хоёр улсын хувьд Блю Стрийм болон Турк Стрийм гэх хоёр ч хийн шугамаар шууд холбоотой байдаг ажээ.

Ташрамд дурдахад 2022 он гарсаар эхний 6 сарын хугацаанд ОХУ Турк улсад нийт 13 тэрбум орчим шоо метр байгалийн хий нийлүүлсэн байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35