Америкчууд орлогынхоо 11 хувийг хоол хүнсэнд зарцуулж байгаа нь сүүлийн 31 жилийн хамгийн өндөр үзүүлэлт
2 сарын 24. 1:322

Америкийн айл өрхүүдийн хоол хүнсэндээ зарцуулж буй зардал орлоготой нь харьцуулахад сүүлийн 31 жилийн хамгийн өндөр түвшинд хүрч өссөн байна.

Wall Street Journal сонины тайлан болон АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр, 2022 онд АНУ-ын хэрэглэгчдийн хүнсний бүтээгдэхүүнд зарцуулсан зардал нь нэг удаагийн орлогын 11.3 хувийг эзэлж байсныг онцолжээ. Энэ нь 1991 оноос хойш буюу сүүлийн 31 жилийн хугацаан дахь хамгийн өндөр (11.4%) үзүүлэлтэд тооцогдох юм. Ийнхүү өсөх болсны гол шалтгаан нь сүүлийн 2-3 жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ болон гадуур хооллох үнэ тэнгэрт хадсантай шууд холбоотой.

Өнгөрсөн сард какаоны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч өссөнтнй холбоотойгоор хүүхдүүдийн идэх дуртай Oreo жигнэмэгээрээ алдаршсан Моndelez компани бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс аргагүйд хүрсэн хэмээн мэдэгдсэн билээ. Түүнчлэн Kraft Heinz компани ч улаан лооль болон элсэн чихрийн үнэ өссөнөөс шалтгаалж кетчуп үйлдвэрлэх зардал харьцангуй нэмэгдсэн хэмээн дурдсан юм. Томоохон сүлжээ ресторанууд ч хөдөлмөрийн зардал нэмэгдэж байгаагаа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөснөөр шийдэж байгаа нь үнэн юм.

Тодруулбал, Калифорни мужид ирэх 4-р сараас эхлэн томоохон түргэн хоолны сүлжээнүүд ажилчдынхаа цалингийн доод хэмжээг 25 хувиар нэмэгдүүлэн 20 ам.долларт хүргэх аж. Улмаар McDonald's, Chipotle зэрэг томоохон түргэн хоолны сүлжээнүүд бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх магадлал өндөр байгаа юм.

Хүнсний бүтээгдэхүүн болон ресторан, хоол үйлдвэрлэлийн салбарынхан үнээ өсгөсөн бол эргүүлж буулгах нь тун ховор байдаг нь судалгаанаас харагдана. Тухайлбал Kelanova компанийн гүйцэтгэх захирал Стив Кэйиллан "Холбогдох судалгаанаас харахад нэгэнт нэмэгдсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх түвшиндээ очсон тохиолдол тун ховор” гэжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
1
3
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Зочин
103.212.162.58
   /
2 сарын 29. 18:09

Ашгүйдээ бусад улсын зовлон дээр зоолж .....

175.223.10.62
   /
2 сарын 28. 22:41

Гайхаад бх юм алга,угаасаа сүмд 10/өгдөг биз дээ.

Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41