Амьжиргааны өндөр өртгөөс дайжсан америкчууд Мексик рүү нүүх болжээ
2022, 7 сарын 28. 2:340

Нью-Йорк Таймс сонины орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдээлснээр орон сууцны үнэ болоод амьжиргааны өртөг өсч байгаатай холбоотойгоор Мексик рүү нүүх америкчуудын тоо нэмэгдсээр байна гэж онцолсон байна. Цар тахлын дэгдэлтийн үеэр хэвийн үзэгдэл болсон гэрээсээ болон алсын зайнаас ажиллах явдал нь дэгдэлт нэг үеэ бодвол намжаад буй одоо ч хэвээр байгаа учир хүмүүс энэ сонголтыг хийж байна хэмээн тайлбарлаж болох юм.

Тус сонинд мэдээлснээр, АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хоттой хил залгаа орших Мексикийн Тихуана хот руу нүүж ирж буй америкчуудын тоо нэмэгдсээр байгаа аж. Мексик гаралтай 37 настай Густаво Галвез зургаан настайдаа АНУ руу цагаачилж байсан бөгөөд өнгөрсөн жил гэр бүлийн хамт Тихуана руу нүүжээ. Тэрээр хэлэхдээ “Миний зорилго бол Сан Диегод орон сууцтай болох явдал юм. Тиймээс би ойрын хэдэн жилдээ Мексикт амьдарч, мөнгөө хуримтлуулах болно” гэжээ.

Тихуана дахь байрны сарын түрээс 400-1000 ам.долларын хооронд хэлбэлздэг бол Сан Диегод сарын дундаж түрээс 3772 ам.доллар байдаг аж. Өнгөрөгч тавдугаар сард АНУ даяар байрны сарын дундаж түрээс 2000 ам.доллар давсан байна. Хэрэглээний үнийн хувьд Тихуана нь Сан Диегогийнхоос 62 орчим хувиар хямд байдаг юм.

Сан Диегогийн их сургуулийн профессор Жоди Сили 2018 онд Сан Диего хотоос Тихуана руу нүүж ирсэн бөгөөд сард 700 ам.долларын түрээстэй хоёр давхар байшинд амьдардаг тэрээр “долоо хоногтоо нэг юмуу хоёр удаа хил давж ажилдаа очих юм уу эсвэл Костко сүлжээ дэлгүүрээс шаардлагатай зүйлсээ худалдан авдаг. Энд нүүж ирснээсээ хойш 40.000 ам.доллар хуримтлуулаад байна” хэмээн ярьсан байна.

Гэсэн хэдий ч сүүлийн үед АНУ-аас нүүж ирэх хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр Тихуанагийн амьдралын өртөг ч нэмэгдэж болжээ. Өндөр зэрэглэлийн ресторан, кафе нээгдэж, орон сууцны түрээсийн үнэ нэмэгдэж, нутгийн уугуул иргэд шахагдан гарах үзэгдэл ихсэх болсон байна. Орон нутгийн үл хөдлөх хөрөнгийн салбарынхны мэдээлснээр ойр орчмын газруудын түрээс сүүлийн арван жилд хоёр дахин, газрын үнэ гурав дахин өссөн гэв. Түүнчлэн ажил эхлэх, тарах цагаар хилийн боомт орчимд замын түгжрэл ихэсдэг болжээ. “Pacific Tijuana” их сургуулийн профессор Гонзало Манрике "Өдөрт 5-6 цагийг зам дээр өнгөрүүлэх нь тэдний "Америк мөрөөдөл" биш л байлтай" хэмээн бухимдангуй өгүүлжээ.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
3
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35