Тайванийн нөхцөл байдлаас болж АНУ тив алгасагч баллистик пуужингийн туршилтаа хойшлуулжээ
2022, 8 сарын 6. 11:241

Тайванийн асуудлаар АНУ, БНХАУ-ын хооронд хурцадмал байдал үүсэж байгаа энэ үед Жо Байдены засаг захиргаа “Minuteman-3” тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийх хугацаагаа хойшлуулсан тухай гадаадын хэвлэлүүд мэдээллээ.

АНУ-ын Агаарын цэргийн хүчин энэ долоо хоногт Калифорни дахь Ванденберг агаарын цэргийн баазаас "Glory Trip” хэмээн нэрлэгдээд буй “Minuteman-3” тив алгасагч баллистик пуужингийн туршилтыг хийхээр төлөвлөж байсан ч хойшлуулсан талаар албаны хүн мэдэгдсэн байна.

Уг туршилтын үйл явцыг хойшлуулахыг Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остины зүгээс тушаасан ба БНХАУ-тай харилцаагаа цаашид муутгахгүй байх зорилготой байсан тухай тус салбарын албаны хүн дурджээ.

"Уг нь бол энэ удаагийн туршилтыг удаан хугацаанд бодож төлөвлөж байсан хэдий ч Тайванийг тойрсон Хятадын армийн үйл ажиллагаанаас үүдэн үл ойлголцол үүсгэхгүйн тулд хойшлуулсан юм" хэмээн тус албаны хүн хэвлэлд онцлон тэмдэглэжээ.

АНУ-д эрх мэдлээрээ гуравдугаарт эрэмблэгддэг конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд айлчлал хийхийг эсэргүүцсэн Хятадын Ардын чөлөөлөх арми Тайванийн ойролцоо томоохон хэмжээний цэргийн сургуулилт хийж байгаа билээ.

Тодруулбал, өнгөрөгч 4-ний өдөр Тайванийг тойрсон ус руу 11 пуужин харваж, яаралтай үед АНУ-ын оролцоог таслан зогсоох сургалт явуулсан гэж тайлбарлав.

АНУ-ын хувьд тив алгасагч баллистик пуужингийн системийн найдвартай байдлыг үнэлэх зорилгоор “Glory Trip"-ын туршилтыг жилд хэд хэдэн удаа тогтмол хийдэг байсан юм. Гэвч өнгөрөгч гуравдугаар сард хийхээр төлөвлөсөн байсан туршилтыг Украинд халдан довтолсон ОХУ-тай хурцадмал байдалд хүргэх вий гэх болгоомжлолын үүднээс мөн л хойшлуулсан билээ.

"Minuteman-3" пуужингийн туршилт арав орчим хоногоор хойшлох төлөвтэй байна гэж гадаадын хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
3
3
13
3
2
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
202.126.90.35
   /
2022, 8 сарын 8. 11:48

10 хоногоор хойшлуулна гэчихжээ. Ямар ялгаа байнаа. Бэлэн болоогүй болохоор хойшлуулж байгаагаа ингэж булзааруулж байгаа байлгүй. Үнэхээр хойшлуулж байгаа бол Хятадтай ойлголцох хүртэл хойшлуулах байсан юм. Өөрсдөө эхэлж өдчихөөд олон юм яринаа бас.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35