Кремль: Путин, Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалт 18-нд Бээжин хотноо зохион байгуулагдана
2023, 10 сарын 17. 9:450

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 18-ны өдөр дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа талаар Кремль мэдэгдэв.

Кремлийн гадаад харилцааны зөвлөх Юрий Ушаков сэтгүүлчдэд хэлэхдээ, "”Бүс ба зам" чуулга уулзалтын дагалдах арга хэмжээ болгон ерөнхийлөгч Путин 18-ны өдөр Ши Жиньпин даргатай Бээжин хотноо уулзахаар төлөвлөж байна” хэмээн цохон тэмдэглэснийг Оросын төрийн мэдлийн ТАСС агентлаг орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдээлжээ. Түүнчлэн энэхүү дээд хэмжээний уулзалтыг орон нутгийн цагаар 11:30 цагт хийхээр товлосон аж.

Мөн ОХУ-ын дагалдан явах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ерөнхий сайдын орлогч Александр Новак, Гадаад хэргийн сайд, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нараас гадна бизнесийн салбарын нөлөө бүхий томчууд багтаж байгаа гэв.

“Бүс ба зам” олон улсын гуравдугаар чуулга уулзалтын хүрээнд хоёр улсын удирдагчид ийнхүү дээд хэмжээний уулзалт хийх гэж буй явдал нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж буй юм.

Энэхүү уулзалт нь хоёр орны удирдагчдын энэ онд хийж буй хоёр дахь дээд хэмжээний уулзалт болж буй бөгөөд өнгөрөгч гуравдугаар сард тэд ОХУ-ын нийслэл Москва хотноо дээд хэмжээний уулзалт хийсэн билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35