Шүүлтийн өдрийн цагийн зүүг хөдөлгөхгүй байхаар шийдвэрлэжээ
1 сарын 24. 17:160

Шүүлтийн өдрийн цагийн зүүг эрдэмтэд энэ онд хөдөлгөхгүй байхаар шийдвэрлэсэн тухай "Bulletin of the Atomic Scientists" сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Рейчел Бронсон мэдэгджээ. Цөмийн сүйрлийг бэлгэдэх уг цагийн зүү “сүйрэл болох шөнө дундыг заахад” урьдын адил 90 секунд дутуу хэвээр байна.

Өнгөрсөн онд цагийн зүүг Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан 10 секундээр урагшлуулсан юм.

Р.Бронсоны хэлснээр, Украины хямрал “цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл учруулсан хэвээр” байгаа бөгөөд Палестин-Израилын мөргөлдөөн хурцадсан нь "цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл нэмэгдээгүй байгаа хэдий ч орчин үеийн дайн ямар аймшигтай гэдгийг илтгэн харуулж байна".

Тэрбээр Шүүлтийн өдрийн цагийн зүүг хөдөлгөхгүй байх шийдвэр нь дэлхийн дахины байдал тогтвортой байгаа гэсэн үг биш гэдгийг сануулан дурдлаа. "Эл шийдвэр нь эсрэгээрээ дэлхийн улс орнуудын засгийн газрууд, дэлхийн хамтын нийгэмлэгт хандан, ямар нэгэн зүйл хийхийг уриалж анхааруулсан хэрэг" гэж тэрбээр хэлэв.

Цагийн зүү хэдийг зааж байгааг харуулсан зургийг 1947 оноос "Bulletin of the Atomic Scientists сэтгүүлийн нүүрэн дээр нийтлэх болсон ба цагийн зүүг хааш нь хөдөлгөхийг сэтгүүлийн захирлуудын зөвлөл болон Нобелийн шагналтнуудаас бүрдсэн болон урилгаар оролцсон шинжээчид шийддэг байна.

Шүүлтийн өдрийн цагийг бий болгосноос хойш 70 гаруй жилийн хугацаанд 20 гаруй удаа зүүг нь хөдөлгөж байжээ. Хүйтэн дайн дууссаны дараа 1991 онд цагийн зүүг 17 минутаар ухрааж байжээ.

“Bulletin of the Atomic Scientists” сэтгүүлийг 1940-өөд оны эхээр цөмийн зэвсэг бүтээх "Манхэттен" төсөлд оролцож байсан эрдэмтэд үүсгэн байгуулжээ. Японд хаясан атомын бөмбөгийн хор уршгийг ухаарсан тэд дайны эсрэг үзэл баримтлах болж, энх тайвны төлөө тэмцэгчид болжээ. Уг сэтгүүлийг 1945 оноос хойш Чикагогийн их сургуульд хэвлэж байна.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35