Украины үр тариаг тээвэрлэсэн 4 хөлөг онгоц Итали, Хятад, Станбул, Искендерунийг зорьжээ
2022, 8 сарын 8. 16:271

Турк улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр ням гарагт үр тариа тээвэрлэсэн дөрвөн хөлөг онгоц Украины хоёр боомтоос далайд гарчээ. Тодруулбал, Украины Одесса боомтоос нэг хөлөг онгоц, Черноморск боомтоос гурван хөлөг онгоц хөдөлсөн байна.

Энэ удаагийн үр тарианы тээвэрт Мустафа Некати хөлөг онгоц 6000 тонн наранцэцэгийн тос ачин Итали улсыг, Стар Хелена хуурай тээврийн хөлөг онгоц 45,000 тонн наранцэцэгийн үр ачин Хятад улсыг, Глори хөлөг онгоц 66,000 тонн эрдэнэ шиш ачин Станбул хотыг, Рива Вийнд задгай тээвэрлэгч 44,000 тонн эрдэнэ шиш ачин Туркийн Искендерунийг тус тус зорьжээ.

Турк, Орос, Украин улсууд өнгөрөгч сарын 22-ны өдөр Украины үр тариаг дэлхийн зах зээлд гаргах хүмүүнлэгийн коридорын хүрээнд тохиролцоонд хүрч, гэрээ байгуулсан билээ. Улмаар өнгөрөгч даваа гарагт Разони гэх хөлөг онгоц хүмүүнлэгийн коридороор анхлан зорчсон бол баасан гарагт гурван хөлөг онгоц зорчиж, ням гарагт дээрх дөрвөн хөлөг далайд гарчээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.161.125
   /
2022, 8 сарын 9. 9:00

Ккк. Африк, Арабын орнууд турж үхлээ! Эвии минь! Халаг минь! гээд орилоод байсан чинь Ёвропууд өөрсдөө идэш тэжээлийн хомсдолд орцон байсийм биш үү??!! Эхний рэйсийн буудай Италийн боомт руу яагаад очдог билээ??

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35