АНУ-ын Украинд үзүүлж буй 43 дахь удаагийн тусламж 400 cая ам.доллароор хэмжигдэх гэнэ
2023, 7 сарын 27. 4:200

ОХУ-ын түрэмгийллийн эсрэг сөрөх довтолгоогоо үргэлжлүүлсээр буй Украинд АНУ-ын зүгээс 400 сая ам.долларын нэмэлт зэвсэг, техникийн тусламж үзүүлэхээр болжээ.

Нью-Йорк Таймс сонины орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдээлснээр, Пентагон Украинд тагнуулын нисгэгчгүй нисэх төхөөрөмж, агаарын довтолгооноос хамгаалах пуужин, хуягт машин, мина устгах төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн талаар онцлов.

Энэ нь АНУ-ын тал Украинд 43 дахь удаагаа аюулгүй байдлын тусламж үзүүлж байгаа хэрэг бөгөөд өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ халдан түрэмгийлснээс хойш Украинд нийт 43 тэрбум ам.доллароор хэмжигдэх цэргийн тусламжийг үзүүлээд байгаа юм.

Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдэхдээ “Хэзээ л бол хэзээ Украины нутгаас цэргээ гаргаж, Украины хотууд болон ард иргэд рүү харгис хэрцгий дайралт хийхээ зогсоох сонголт нь Оросын талд бий. Тэр болтол АНУ болон холбоотон орнууд, түншүүд Украинтай эв санаагаараа нэгдсээр байх болно” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01