ОХУ: Барууны орнууд Оросын царцаагдсан хөрөнгөнд “гар дүрсэн” тохиолдолд хариу арга хэмжээ авна
2 сарын 28. 3:140

ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдэгдэхдээ хэрэв барууны орнууд бүс нутагтаа царцаагаад буй Оросын хөрөнгөнд “гар дүрсэн” тохиолдолд тус улсын засгийн газар ч зохих хариу арга хэмжээг авна гэдгийг анхаарууллаа.

Сайд Силуанов мөн өдөр Оросын төрийн мэдлийн РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа 2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхэлсний дараа Европын холбоо болон АНУ зэрэг барууны орнууд Оросын хөрөнгийг царцаасантай холбоотойгоор “Барууны орнуудын шийдвэрийг бид харж байна. Манай улсын хөрөнгөтэй холбоотой аливаа үйлдэлд зохих хариу арга хэмжээ авах болно” хэмээн цохон тэмдэглэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн Оросын хөрөнгийг царцааж буй явдал нь бусад улс орнуудад ч нөлөөлж байна гээд "АНУ-ын хөрөнгийн зах зээл дэх Хятадын оролцоо буурч байгаагийн дээр ам.доллар, еврод итгэх итгэл алдагдаж байна” хэмээн шүүмжлэнгүй хандав.

ОХУ Украинд халдан түрэмгийлсэнтэй холбогдуулан барууны орнуудын авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний хүрээнд Оросын 300 тэрбум ам.доллароор хэмжигдэх хөрөнгийг царцаасан билээ. Үүний 5 тэрбум ам.доллар нь АНУ-д, үлдсэн хөрөнгийн дийлэнх нь Европт байгаа гэх тооцоо бий.

Барууны орнуудын зүгээс Оросын царцаагдсан хөрөнгийг хураах эсвэл хүүгийн орлогыг нь Украины сэргээн босголтын санхүүжилтэд ашиглах талаар хэлэлцэж байгаа билээ.

Тодруулбал өнгөрөгч 1-ний өдөр Европын холбооны удирдагчид Оросын царцаагдсан хөрөнгийн хүүгийн орлогыг Украиныг дэмжихэд зарцуулах тухай Европын Комиссын саналыг дэмжсэн юм. Орос Украинд цөмрөн орсноос хойш яг хоёр жилийн дараа буюу өнгөрөгч 24-ний өдөр зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр “Их 7”-гийн бүлгийн удирдагчид мөн мэдэгдэл хийхдээ, дайны улмаас Оросоос Украинд учруулсан хохирол 486 тэрбум ам.долларыг даваад буй талаар онцолжээ. Олон улсын хууль, тогтоомжийн дагуу ОХУ уг хохирлыг барагдуулах үүрэгтэй юм.

Гэсэн хэдий ч Франц, Герман зэрэг “Их 7”-гийн бүлгийн зарим улсууд хууль эрх зүйн асуудал, еврогийн тогтвортой байдал алдагдах вий гэсэн болгоомжлолын улмаас царцаасан хөрөнгийг шууд хураах саналыг эсэргүүцсэн байна.

Харин ОХУ-ын тал хөрөнгийг нь хураах асуудал хөндөгдмөгц хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгээ ийнхүү анхааруулав.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35